Бүгдийн амар амгаланг эрэн мэндчилье. Миний бичих зүйлс бараг гарчигаасаа ойлгогдсон байх аа. Саяхныг хүртэл би өөрийгөө ухаалаг, зарчимч, зөв эмэгтэй гэж боддог байлаа. Харин одоо бол өөрөөсөө айж байна. Миний дотор өөр нэгэн үзэл бодол урган гарч үндсэн “би”-тэй минь арсалдан тэмцэлдэж байна. Амаргүй юм байна шүү. Шохоорхож, харж, дурлаж явсан эхнэртэй залуугийн сээтгэнэлээс холхон явахыг хүсч, оролдож, хичээсэн ч нэг л өдөр бүдэрчихдэг юм байна.
Зүгээр нэг бүдрэх биш ээ тэдгээр уулзалтуудаараа хамаг бие сэтгэл ухаан эд эсээрээ би түүнд, тэр надад уусжээ. Адын, шуналын сэдэл, сэтгэл ч үе үе төрөх боллоо. Дийлэхгүй байх вий гэсэн айдаст автахдаа ийм юм бичээд хэвтэж байна. Айлын нөхөрт шунаж хүний гэргий, адилхан бүсгүй хүнийг сэтгэлийн зовлонд унагах үйл хийж түүнийгээ зөвтгөх шалтаг хайн суугаа нүгэлт эм намайг хараан зүхээд өг. Та бүхний буруутгал миний тэнэглэлийг зогсооход нэмэр болох ч юм билүү…
5 Comments
aavtaigaa shaaltsaad uz aimaar goy shuu nzaa
Ер нь нэг л амьдрах юм чинь заавал сайн сайхан зөв явах гээд хичээх, бусдын сайн сайхны төлөө өөрийгөө золиослох өөрийгөө үргэлж хоёрт тавих тийм сайн зүйл биш. Өөрийгөө юу мэдэрч байгааг ойлгож өөрийгөө буруутгахын оронд хүлээн зөвшөөрч ухаалаг шийдэлд хүрэх нь зөв болов уу. Ёс суртахууны хувьд айлын нөхөртэй явах тийм сайн зүйл бишээ гэхдээ маш муухай уур амьсгалтай гэр бүл байж болох тэгвэл салгаад аваад суусан ч яадаг юм.
Таалагдлаа. Ах гуай танилцъя.
Тийм бол erg_noor15@yahoo.com
мэйл бичээрэй.
нүгэлт эм чи гэсгээл хүрт чи