Ганцаардал

Сайн байцгаана уу. Би 28 настай, хүүхэдтэй эмэгтэй. Хүүхдийнхээ ааваас жирэмсэн байхдаа салсан. Энэ бол миний амьдрал, одоо өөрийгөө буруутгаад суухаа больсон. Гэхдээ нэг зүйл бодогдоод байдаг юм. Манай улсад ганц бие, өрх толгойлсон ээж нар их болжээ. Яагаад ийм болоод байна вэ? Хүмүүс яагаад бие биенээ хуурч, амьдралаа ингэтлээ төвөгтэй болгодог юм бол?

Хүн л юм чинь ганцаараа байгаад байж чадахгүй, хэн нэгэнтэй танилцана. Гэтэл тааралдаж байгаа хүмүүсийн нэлээд нь гэр бүлтэй байдаг. Тэгээд хэрвээ би дахин хүнтэй хамт амьдарвал, тэр хүн намайг хуурвал яах вэ? Гэр бүлээ авч үлдэхийн тулд дуугүй өнгөрөөх ёстой юу? Эсвэл шууд явуулах ёстой юу?

Над шиг хүүхэдтэй эмэгтэйтэй чин сэтгэлээсээ хамтрах хүн цөөн байх шиг санагдах үе бий. Насаараа ганцаараа амьдарч чадна гэж өөртөө хэлдэг ч, хааяа үнэхээр ганцаарддаг. Та нар ийм байдалд орж байсан бол яаж шийдсэн бэ?

5 Comments

  1. Batbayar says:

    yertonts@gmail.com руу бичээрэй

  2. ТЭНГИС says:

    Надад хүүхэд төрүүлж өгвөл насан туршид нь хайрлаж. Үргэлж дэргэд нь байж жаргааж амьдарна шүү.

  3. zaluu says:

    Hi zuv bodoltoi muu zurshilgui arhi hergeldegui emegteitei taniltsan shuu huuhedtei baih bolno engiin daruuhan zaluu bna 85 onih naran386@yahoo.com

    • ТЭНГИС says:

      Надад хүүхэд төрүүлж өгвөл насан туршид нь хайрлаж. Үргэлж дэргэд нь байж жаргааж амьдарна шүү.

  4. Asuult says:

    Яагаад та нар юу юугүй хүүхэдтэй болчихдог юм бээ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.