Гэвч нэг л болохгүй юм…

Сайн байна уу. Та бүхэн надад харамгүй зөвлөж өгнө гэж итгэн захидал бичлээ. Би одоо 27-той нөхөр, 2 хүүхэдтэй. Нэг гэрт ороод 5 жил нийт 10 жил болж байна. Нөхөр минь архи ууж агсан тавиад шоудаад яваад байдаггүй ажилласаг тусч сайн залуу. Хамгийн хэцүү нь маш огцом ууртай. Уурлахаараа биеэ барьж чаддаггүй. Дээрх хугацаанд хэдэн удаа намайг алгадаж гар хүрч байсан. Тийм аймаар зодоогүй ч гэлээ гомдмоор хэцүү байдаг юм байна лээ.

Одоогоор компани нь зогсоод ажилгүй 2 жил болох гэж байна. Миний хийдэг хувийн бизнест туслаад ажлаа хүлээсэн байдалтай. Улам л уур уцаартай, стресстэй хүн байх юм. Бага насны 2 хүүхэд дүрсгүй ая эвийг нь олох хэцүү байдаг л даа. Тэглээ гээд орилж хашхираад загнаад нуруу бөгсийг нь маш чанга алгадахыг нь харж тэсэхээ байлаа. Би ч бас өөрөө тэвчээр ааш муутай хүн л дээ. Сүүлийн үед нөхрөө зайл чи бид нарт хэрэггүй тайван амьдармаар байна гэх мэт амандаа орсноороо элдвээр л хэлдэг болсон. Байнга л хэрэлдэж хүүхдүүдийнхээ хажууд орилж хашхираад үнэхээр тамтай санагдаж байна. Ингэн ингэн хамт байх хэрэггүй санагдаж байгаа ч 2 хүүхдээ аавтай нь элэг бүтэн өсгий гэж бодох юм. Уг нь бид 2 бие биендээ хайртай. Гэвч нэг л болохгүй юм. Уг нь бие биенээ таньж мэдэн ойлгох хугацаа хэдийн болсон л санагдах юм. Яавал дээр вэ? Надад туслаач?

1 Comment

  1. Z says:

    Chamaig algadna, huuhduudee algadaj tsohino, uurlaj hashgichna… Hangalttaim bishu? Uur yu nemj uzmeer baina? Nuhurtuu uurt n heleed uzeech. Stressee tailah yum hii gej hel. Terend n ch tusal. Sex hii. Ali boloh ih hii. Er n zoduulaad l tevcheed baij baih zugeer baina uu ain? Asuumaar sanagdaad baihiin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.