Дараа насанд битгий таараарай

Чи бид 2 танилцаад 10 жил өнгөрчээ. Би тэр үед найз залуутай байсан харин чи эхнэр хүүхэдтэй. Чи олон арга сэдэж, ажил нэрийдлээр намайг хөдөө авч явж хүчиндэж жирэмсэн болгосон. Би цагдаа шүүхээр явна гэхэд чи хайртай болохоор тэссэнгүй, миний хүүхдүүдийг бодооч, эхнэр тэжээж чадахгүй гэж хэдэн өдөр гэрийн гадаа салахгүй байсан. Эцэст нь би бууж өгсөн. Найз залуугаасаа салж, хүүхдээ авахуулсан. Тэгээд хайртай, дуртай, хамт амьдарна гэж хэлсэн. Эр эм байтгуй эрүү өвдөг салдаг жоохон хүлээж бай хүүхдүүд бага байна гэж чи хэлсэн.

Одоо ингээд 10 жил болж, 40 ч хүрлээ. Өөрийн гэсэн нөхөр хүүхэдтэй болох нь худлаа болоод чамаас салах гэж хичээж байна даа. Дараа насандаа надаас хол байгаарай, гудамжинд ч битгий зөрж өнгөрөөрэй. Энэ насны өөрийн үйлийн үр, чиний шившгийг үүрээд дуусгая даа. Баяртай…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.