Сайн байцгаана уу? Эрчүүд, эмэгтэйчүүд хэн ч байсан бодлоо хуваалцаарай. Би нөхөртэйгөө олон жил хамт амьдарч байна. Саяхан нөхөр маань нэг залуу охинтой явалдаж, шоу цэнгээн хэсээд, тарахаараа зочид буудалд орж секс хийдэг байсныг нь мэдлээ. Энэ явдлаас хойш тэр надаас салахаас айж байгаа бололтой, хамаг чадлаараа хичээж, анхаарал халамж тавихыг оролдож байна.
Гэхдээ надад дотроо хүлээж авах, итгэх маш хэцүү байна. Надад хайртай л гэж хэлдэг. Харин би бодохдоо хайртай байсан бол тийм зүйл хийхгүй шүү дээ гэж бодогдоод байх юм. Эрчүүдээс асуумаар байна, өөр эмэгтэйтэй явалдах үедээ эхнэртээ хайртай хэвээрээ байж чаддаг юм уу? Эсвэл тэр үед хайр аль хэдийн алга болчихсон байдаг юм уу?
Мөн эмэгтэйчүүдээс асууя ийм байдлаар буруугаа ойлгосон, гэмшсэн царай гаргачихаад дараа нь дахин араар тавьсан тохиолдол байдаг уу? Үнэхээр хүн засардаг гэж байдаг уу? Би одоо итгэх үү, болих уу гэдэг дээр маш их эргэлзэж байна. Туршлага, бодлоо хуваалцвал баярлана…