Өглөөний мэнд ээ нөхөртэйгөө амьдраад 8 жил болж байна. Энэ хугацаанд тэгээд юу эсийг үзэхэв. Жаргал зовлон зөндөө л байлаа. Одоо ер нь харилцаа хөрөөд надтай ярихаас зайлсхийх ууртай гэртээ орж ирээд л шууд хэвтэнэ. Ямар ч халуун дулаан харилцаа байхгүй болчихлоо. Өөр хүмүүстэй зүгээр ярьж инээж тоглож нааддаг надтай бол ууртай л хариуцаад байх юм аа. Юм ярьвал нь хэрүүл шууд уурлаад гараад явна. Уйлсан ч аргадуулж үзээгүй ээ. Хөндий хүйтэн. Хайр горьдсон байдалтай л байна яг яах уу?
1 Comment
Сайн байна уу?
Би гэр бүл, сэтгэл зүй, сүнслэг оршихуй судалдаг хүн байгаа юм. Та миний бичсэн зүйлсийг маш сайн ойлгож уншаарай.
1-р хамгийн чухал зүйл бол хүн эхлээд өөрийгөө хайрлаж сурах хэрэгтэй.
Та бусдаас хайр горьдоно гэдэг бол та өөрийгөө огт хайрлахгүй байна гэсэн үг.
Өөрийгөө хайрлана гэдэг нь өөрийнхөө эрүүл мэнд, бие, сэтгэл санаа, оршихуйг зөв байлгана гэсэн үг. Энэ нь эго буюу шунал хүсэл тачаалтай огт холбоогүй зүйл шүү. Хүн эхлээд ганцаараа байхдаа аз жаргалтай байж сурчаад хүнтэй нийлэх ёстой.
Ганцаараа аз жаргалтай байж сураагүй хүн дутуугаа нөхөх гэж хүнтэй суугаад үргэлж хүнээс хайр халамж, сэтгэл гуйж амьдардаг энэ бол тамын амьдрал.
Тэгэхээр өөрийгөө хайрла. өөртөө цаг гарга. Агаарт гарч алх, чимээгүй орчинд ганцаараа суугаад өөртэйгөө ярилц дотор чинь байгаа тэр жаахан охин яг юу хүсээд байна, яагаад байна өөрийгөө сонс. Өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсоод тэр болгоныг өөрөө өөртөө өг. Эрүүл амьдралын хэв маягт шилжихийг санал болгож байна. Ууланд алх, дасгал, иога, бясалгал хий. мэдээж энэ болгоны тэнцвэрийг хадгал. Би нөхөр, гэр бүлээ яаж амар амгалан байлгаж чадах вэ, би яаж чадах вэ? үүнийг хийж эхэл. Энэ яагаад уурлаад байгаа юм гэж бодохоосоо өмнө намайг яасан чинь энэ уурлав гэж бодож эхлэ. Харах өнцөгөө өөрчил. Эр хүний хувь гэрээс нь бусад газар дайны талбар гэж яригддаг энэ нь ч үнэн. Гадуур стресстэй орж ирэхэд нь эхнэр нь үглэж, аашилж загнаж, хэрүүл өдөх юм бол гэртээ ирэх дургүй болно. Ярилцах гэхээр хэрүүл болоод байдаг бол эхнэртэйгээ ярилцахыг ч хүсэхгүй болно. Үнэнгээ хэлэхэд нь уурладаг бол чамд дандаа худлаа ярьдаг болно. Хайрыг эхлээд өг тэгэж байж аяндаа эргүүлээд хайрлагдана. Хайрлана гэдэг бол тэр хүнийгээ бие сэтгэлийн амар амгалан байлгах нэмээд халамжлахыг л хэлж байгаа. Эдгээр зүйлсийг хийсний дараа та 2 -ын харилцаа маш өөр болж ирнэ. Тэр үед нь хоорондоо чин сэтгэлийн яриа өрнүүлэх хэрэгтэй. Ихэнх хосууд ярилцах гэхээр хэрүүл хийчих гээд байдаг. Ийм болохоор хоорондоо огт ярилцдаггүй, ярилцахыг ч хүсдэггүй болдог. Иймд ярилцлага эхлэхэд хэн хэн нь нэгнийхээ үгийг дуусан дуустал, хялам цохом хийлгүй, нэг ч яриаг нь таслалгүй сонсох хэрэгтэй. Ингэж чадаад хоорондоо ойлголцоод ирэх үед хамтын хөгжил явагдаж эхэлнэ. Амжилт хүсье.