Ховс, чөдөр гэж үнэхээр байдаг юм болов уу?

Зан үйл, хараал жатга энэ тэрийн талаар асуух гэсэн юм аа. Ер нь хүнийг өөртөө татдаг “ховс”, “чөдөр”, “цус” гэх мэт зүйлс байдаг гэж ярьдаг шүү дээ. Би ийм зүйлд нэг их итгэдэггүй байсан. Гэхдээ сүүлийн үед нөхөр маань их догшин, ууртай, бүр танихгүй хүн шиг аашлаад байх боллоо.

Зарим хүмүүс “нэг ах дүү нь бөөгөөр хийлгэчихсэн”, “хүн элий балай болчихдог” гэх мэт юм яриад байх юм. Тэгэхээр нь үнэн ч юм шиг санагдаад, эргэлзээд байх боллоо. Та нарын бодлоор ийм “ховс, чөдөр” гэдэг зүйл үнэхээр байдаг юм болов уу? Хүнийг өөрийнхөө хүссэнээр удирдаад, боолоо болгочихдог гэж ярих нь хэр бодитой вэ? Хэрвээ ийм зүйлтэй тулгарч байсан хүн байвал туршлагаасаа хуваалцаач. Үнэхээр ийм юм байдаг бол түүнээс гарах арга зам гэж бий юу?

2 Comments

  1. буурлын үгийг дамжуулагч says:

    Монголын Зөн билгийн тулаанд шалгарч байсан хүмүүс дээр оч… мөн Гандан тойроод 3 талд суух үзмэрч зурхайч тай уулзаж асуу… нөхрийнхөө анх суусан үеийн зураг___ одоогийн муухай ааштэй үеийн зургыг нь аваад оч … 3 ламын 2-н үг нь таарч байвал асуудлыг 75 хувь олж шийдэж чадна гэсэн үг дээ…

  2. Зочин says:

    Бна манай нэг найз бөө болоод ойр хавийн хүүхнүүдээ бүгдийг үзсэн хадам ээж өөрийн ээж бэр үел гээд дуусагсан шүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.