Эмэгтэй хүн болгон ингэж бодох үе байдаг юм болов уу?

Би 30 гарсан ганц бие ээж. Эрчүүдтэй танилцах дотносох үе гардаг ч ерөөсөө хүнд итгэж чадахгүй надтай зөвхөн секс хүсэж уулзаж харьцаж байгаа гэсэн бодол л төрөх юм. Хэлж байгаа үг үйлдэлд нь байнга эргэлзээтэй. Найзлаад удахгүй л болий салий гэсэн бодол орж ирээд л…

Тэгээд танилцаад дотносох гэсэн ч за за эд нар тийм л зүйл хүсдэг гэсэн бодлоос болоод одоо бүр хүнтэй танилцах найзлах ч хүсэлгүй болоод байх юм. Эмэгтэй хүн болгон ингэж бодох үе байдаг юм болов уу? Ярьж хэлж байгаа үг нь бүгд л худал өвөртөө оруулах гэсэн бодлоос үүдэлтэй юм шиг санагдаад байх юм. Одоо бүр эрэгтэй хүнтэй танилцаж дотносох ч хүсэлгүй болоод байх шиг…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.