Энэ тийм ч чухал салахаар асуудал биш болов уу?

Сайн уу бид залуу хосууд юмаа 6 сартай жоохон хүүхэдтэй гэрлэлтээ батлуулаад 2-хон жил болж байгаа гэтэл би салах талаар бодоод байж байна.

1. Манай нөхрийн сайн талууд архи уудаггүй найзуудтайгааа гарч ордоггүй ажлаа сайн хийдэг, ар гэр хоол унд бүгдийн зохицуулдаг амралтын өдрүүдээр гэртэй л байдаг.
2. Манай нөхрийн муу тал хэтэрхий залхуу хоол идсэн аягаа ч угаадаггүй, хогоо ч хогийн саванд хийдэггүй, хувцсаа олоод өмсчиж чадахгүй үргэлж надаас асуудаг. Би ганцаараа хүүхдээ асарна бас нөхрөө асарна. Насанд хүрсэн хүн байж яг л хүүхэд шиг байдаг.

Бүх зүйлсийг надаас асууж намайг ингээд өгөөч тэгээд өгөөч гэж хэлэхгүй л бол өөрөө санаачлагаараа юм хийдэггүй бүр хөдлөхгүй. Ажлын 5 өдөр яахав ядарч байгаа гэж бодоод чимээгүй байдаг ч амралтын өдрүүдэд надад амрах цаг байдаггүй. Хүүхдээ 20-30 минут л хардаг манай хүүхэд аав дээрээ очихоор уйлаад байдаг юм. Миний хувьд амралтын өдөр ажлын өдөр гэсэн ялгаа байхгүй, нөхөр байсан ч байгаагүй ч би ганцаараа л бүх юм аа хийдэг. Учирлаад тайлбарлаад хэлэхээр БИ УГААСАА ЗАЛХУУ шдээ анхнаасаа чамд хэлсэн гэдэг, үргэлж өөрийгөө өмөөрдөг, би яасан нь дээр вэ? Энэ хүн өөрчлөгдөх болов уу? Эсвэл энэ тийм ч чухал салахаар асуудал биш болов уу?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.