Энэ өвдөлтийг багасгах арга байдаг болов уу?

Харилцаанд орохоор таатай мэдрэмж авахын оронд дандаа өвдөлт мэдрээд байх юм. Бүгдэд ийм байдаг юм болов уу? Дотогшоо юм тулаад байгаа юм шиг, зовуурьтай санагддаг. Сүүлийн үед жин ч нэмэгдээд байна. Эмчид үзүүлэхэд дааврын өөрчлөлттэй холбоотой гэсэн.

Ер нь харилцаанд ороход тухгүй, эвгүй санагддаг болохоор бараг зайлсхийх хэмжээнд хүрчихлээ. Нөхөрт маань ч бас хэцүү байдаг байх гэж бодоод санаа зовох юм. Сарын тэмдэг хүртэл алдагдаад, сүүлийн хоёр сар ирсэнгүй. Заримдаа бага зэрэг шингэн ялгарах мэт болоод л алга болчихдог. Эм уусан ч дорвитой өөрчлөлт мэдрэгдсэнгүй. Хамгийн их бодогдож байгаа зүйл нь яаж дахин дур хүсэлтэй болох вэ? Энэ өвдөлтийг багасгах, бүр зогсоох арга байдаг болов уу?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.