Эр хүн эхнэрээ дур тавьж байгаа эсэхийг огт боддоггүй байж болох уу?

Би 31 настай, хоёр хүүхдийн ээж. Нөхөртэйгээ 7 жил хамт амьдарч байна. Гаднаас нь харахад бид хэвийн айл. Маргалдаад сүйд болоод байдаггүй. Гэхдээ би нэг зүйлийг дотроо тэсэлгүй бичиж байна. Манай секс үнэхээр асуудалтай болсон. Эхний хэдэн жил гайгүй байсан. Одоо бол сард 1–2 удаа, тэр нь ч яараад л дуусна. Нөхөр маань бараг л өөрийнхөөрөө хийчихээд унтчихна. Би үлдээд тааз ширтээд хэвтэнэ. Би дур тавьж байгаагүйгээ тэр ерөөсөө анзаардаггүй юм шиг. Нэг удаа зориг гаргаад “би хангалтгүй байна” гэж хэлсэн чинь “чи л хэт их юм хүсээд байна” гэсэн.

Тэгээд би дуугүй болсон. Үнэндээ бол би хүсдэг. Маш их хүсдэг. Гэхдээ надад урьдчилсан халамж, яриа, тэврэлт хэрэгтэй байдаг. Шууд л ороод дуусдаг зүйл надад секс биш. Би өөрийгөө зүгээр л бие нь байхад хангалттай хүн шиг мэдэрдэг. Сүүлийн үед бүр хэцүү. Нөхөр маань порно их үздэг болсон. Надтай хийхдээ харсан юмаа дуурайх гээд байдаг. Би эвгүй байна гэхээр “чи л хаалттай” гэнэ. Тэгээд би өөрийгөө буруутгаад л өнгөрнө. Заримдаа би санаандгүй өөр хүнийг хараад сэрэл төрөх үе байна. Тэгээд өөрөөсөө айдаг. “Би буруу хүн үү?” гэж. Гэтэл гэртээ бол би хүсэгдээгүй, сонсогдоогүй эмэгтэй.

Би салмааргүй байна. Гэхдээ ийм сексгүй шахуу, эсвэл ганц хүний хэрэгцээ хангадаг амьдралд насан турш явахыг ч хүсэхгүй байна. Би эмэгтэй хүн. Надад ч бас таашаал, халамж, анхаарал хэрэгтэй. Ийм асуудалтай айл байдаг уу? Эр хүн эхнэрээ дур тавьж байгаа эсэхийг огт боддоггүй байж болох уу? Би яаж яриагаа эхлүүлэх вэ, эсвэл аль хэдийн оройтсон уу? Үнэнээ хэлэхэд, би зүгээр л хүсэгддэг, ойлгогддог эмэгтэй баймаар байна.

7 Comments

  1. Bgi says:

    Нуатай болоодьүз. Секс шэж юу байдгийг мэдэрнээ.

  2. Тэнгис says:

    Дарцагласан залуусаас
    Танагтай эрчүүд дээр гэж үгтэй юм ш дэ. 50 насанд бол хамтрагч л чухал болдог юм бн. 7 хоногт багадаа 7удаа. Тэрнээс дээш. Хийх болгондоо хамтрагчаа тавиулчаад дараа нь би

  3. Ах says:

    Эмэгтэйгээ тавиулах нь чухал шүү ххэ. 31 настай хосуудын хувьд энэ бол том асуудал шүү. ийм насанд бол өдөр бүр биз дээ. одоо 50 хүрсэн би 7 хоног бүр ш тээ

  4. Өнгө ижил says:

    Яг иймэрхүү асуудлуудаас болж хүссэн ч хүсээгүй ч нууц амраг бий болдог юм аа. Үүнийг буруутгаж болохгүй. Бүгд л пүү паа гэдэг ч яах аргагүй байдалд ороод л үүсч байгаа биз дээ. Хоорондоо секс таарахгүйгээс болж сална гэхэд хайран амьдрал. Гэтэл тэгээд насан туршдаа явна гэхээс галзуурмаар. Цэвэрхэн л зохицуулж сурч дээ бүсгүй минь.

  5. Z says:

    Bi udur bur sex hiihiig husdeg. Ugluu bur boov bosson serdeg. Udurt hed hed ch hiimeer baidag… Gevch manai ehner ogt sex husdeggui. Zaaval usand orj morjiij, esvel gerlee untraajiij, barag ertnees yarij tuluvluj baij hiih sonirholtoi… Hezee ch ehelj namaig udduggui. Sex hiihgui baigaad l baival baigaad l baidag. Bi porno uzej boovoo saaj l uuriiguu bolgoj yavj baina daa… Gunigtai amidral shu. Yum buhen tegeed husseneer sanasnaar baihguim da…

  6. Tugu says:

    Igee ug hanatal tawiulaad uguy

  7. зочин залуу says:

    эхнэрээ тавиулах л гол нь шдээ
    тэгхээр танай хүн дур хүсэлгүй байгаа юм болвуу эсвэл өөр хүнтэй болждээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.