Юу хүсэж байгаагаа мэддэггүй эрчүүд байдаг юм байна…

Сайн байцгаана уу. Би 3 хүүхдийн ээж. Сүүлийн үед дотроо их бухимдаж яваа болохоор зөвлөгөө авах гэсэн юм. Манай нөхөр намайг гадагшаа гарч дэлгүүр хэсэх, сургалт семинарт суух, фитнест явах зэрэг өөртөө зориулсан зүйл хийхийг ер дэмждэггүй. “Гэртээ бай, хүүхдээ хар” л гэдэг. Гэтэл гэртээ байхаар таргаллаа, арчаагүй боллоо гэж шүүмжилнэ. Дасгал хийх гэхээр “хүүхдээ хар, хоолоо хий” гэнэ. Гэрээсээ ажил хийж, хүүхдээ харсаар байтал өдөр өнгөрч, өөрт зориулсан цаг бараг олддоггүй.

Бидний харилцаа ч хүйтэрчихсэн. Секс 2–3 сард нэг удаа. Хүүхдүүдийг тусдаа унтуулъя гэхээр “бага байна” гэнэ. Харин өөрөө мөнгөөр эмэгтэй хүнтэй унтсан. Үүнийг мэдсэнээс хойш дотроо бүр их хөндийрсөн. Сүүлийн үед намайг харахаараа л ууртай. Гэхдээ дахиад хүүхэдтэй болъё ч гэх шиг. Би хүн юм уу, зүгээр л хүүхэд төрүүлэх хүн юм уу гэж бодогдох үе байна. Би архидаж, шоудаж явах гэсэндээ биш. Зүгээр л өөрийгөө хөгжүүлж, жаахан ч гэсэн амьсгалах орон зайтай баймаар байна. Фитнесд явж, юм сурч, өөрийгөө хүн шиг мэдэрмээр байна. Гэтэл үүнийг буруугаар ойлгож, мушгиж ярина. Ийм үед яах ёстой вэ? Гэр бүлээ авч үлдэхийн тулд өөрийгөө бүр орхих ёстой юу? Эсвэл өөрийгөө хамгаалах, өөрчлөх алхам хийх цаг болсон уу? Зөвлөгөө өгөөч.

2 Comments

  1. buuk says:

    uuriinhuu yu hh yahiig uuruu mdhgui bol chi ali hediin duussan huur bnoo iim archaagui bolhoor nuhurtuu unegui ynhan bolj bgaa ym hohichin

  2. Хөөгөөд явуул малыг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.