35 настай, хоёр хүүхдийн ээж. Нөхөр маань сэтгэл гутралтай болоод хоёр жил өнгөрч байна. Өглөөнөөс орой хүртэл ажиллана. Захирлын шаардлага, төлөвлөгөө, амьдралын дарамт. Тэгээд ажлаа тараад хүүхдүүдээ аваад гэртээ харина. Гэрт минь халуун хоол ч үгүй үе бий, гэхдээ тэр ч яах вэ. Хамгийн хэцүү нь инээмсэглэл үгүй. Өөдөөс ширтэх уйтгар, амьдралаас залхсан харц л байна. “Амьдрах хэрэггүй юм шиг санагдаж байна” гэж хэлэх бүрд нь би дотроо хөлдчих шиг болдог. Хүүхдүүдээ бодооч гэж мянга хэлсэн ч нэмэргүй. Ийм үг сонсох бүрд бид гурвын үнэ цэнэ үгүй мэт санагдана.
Заримдаа гэрийн хаалгаа онгойлгохдоо айдаг. Өнөөдөр гайгүй байгаа болов уу? гэж бодсоор ордог. Айдас хүнийг ямар муухай бодолтой болгодгийг ойлгож байна. Сэтгэл гутралтай хүн өөрийгөө ч, гэр бүлээ ч анхаарахаа больдог юм байна. Босгоход ч хүчгүй, усанд орох, шүдээ угаах ч хэцүү. Гадуур гаръя гэхэд дургүй. Өдөржин дээшээ хараад хэвтэх эсвэл утас ширтэнэ. Хоёр хүү маань хоорондоо тоглож, аавыгаа дуудаж гуйна. Аав нь хөдлөхгүй. Тэр харцыг харахад зүрх шимширнэ.
Заримдаа би өөрөө тэсэхээ байж байна. Би байхгүй болвол энэ хүн ухаарах болов уу? гэж бодогдох үе ч бий. Гэхдээ үр хүүхдээ бодоод л тэсэж байна. Сүүлийн үед өөрийгөө буруутгах нь ихэссэн. Магадгүй би буруу хүн байснаас ийм болов уу? гэж. Гэвч ухаанаараа бол ойлгож байна сэтгэл гутрал бол зан ааш биш, өвчин. Хэдэн эмнэлэг, хэдэн сэтгэл зүйч, хэдэн арга чарга туршсанаа тоолохоо больсон. Гэхдээ хүн өөрөө тэмцэхгүй бол хэцүү юм байна. Би одоо ядарч байна. Гэртээ харихаас ч айж сууна. Гэхдээ хүүхдүүдийнхээ төлөө унах эрхгүй.
Ийм өвчинтэй хамт амьдарч байсан, давж гарсан хүмүүс байдаг болов уу? Яаж тэсдэг вэ? Яаж өөрийгөө алдахгүй байх вэ?
1 Comment
Chinii buruu ch yu bhv dee ovchin shuu dee. Em uulgaad hayahaas oor arga bhgui bh. Bi bas adil ovchtei neg hund urgelj sanaa zovdog. Hamt amldardaggui bolohoor buur hetsuu.