Үргэлж бодогдож дотор малтаж байдаг насны зовлон шүү…

Нөхөртэйгөө суугаад 13 жил болж байна. 4 хүүхэдтэй. Намайг гуйж аваагүй хэрнээ нөхрийн маань дүүгийн эхнэрийг хадаг тавиад гуйж авсан байдын. Бас л их гутамшиг шүү. Хүн тэгээд өөрийгөө биш ээж аавыгаа л их өрөвддөг юм байна лээ. Манайх жирийн л дундаж айл. Харин дүүгийх нь эхнэрийн тал яах вэ манайхыг бодвол арай дээгүүр амьдралтай. Олон жил бодож яваад энэ жилээс бүр дургүй зэвүү 2 зэрэг хүрээд хадмуудын талын аль ч ах дүүтэй очиж золгохгүй гэж шийдсэн. Хүүхдүүдээ ч золгуулахгүй. Янз бүрийн юм болвол ёсолж авсан бэрдээ хэлэхгүй юу дөө гээд л сууж байя гэж бодоод байгаа.

Харин аав ээж 2-тоо охин нь тэртээ тэргүй сайн байгаа учир одоо гуйсан ч хадгийг нь хэзээ ч битгий аваарай гэж захисан. Гэхдээ гуйхгүй байх өө. 3 хүүгээ эхнэр авахад нь хадаг тавьж ёс төртэйгөөр охиноо болгож авна гэж боддог. Ганц сайхан охиноо ч нэр хүндтэйгээр нөхөрт гаргана аа. Хүний нүдэнд ил байдаггүй хэрнээ ёстой үргэлж бодогдож дотор малтаж байдаг насны зовлон шүү…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.