Зүгээр ярилцдаг найзтай байж болдоггүй юм болов уу?

Надад олон жил утсаар ярьдаг нэг эрэгтэй бий. Бид 4–5 жил бараг өдөр бүр ярьдаг, бүх зүйлээ илэн далангүй хуваалцдаг. Гэхдээ бодит амьдрал дээр уулзаж учраад, унтаж хэвтэж байсан удаа бараг байхгүй. Зарим үед хэрвээ нэг удаа уулзчихвал яах бол гэж бодогдож байсан ч бодлоос хэтрээгүй. 3 жилийн өмнө нөхөр энэ талаар мэдээд их хэрүүл болж байж арай гэж намдсан. Харин сая дахин мэдээд, бүр салъя гэж хүртэл яриад эхэллээ. Юу ч болоогүй гэж би тайлбарлаад байхад нөхөр огт итгэхгүй байна. Энэ үнэхээр буруу харилцаа байсан уу? Эсвэл хүмүүс зүгээр ярилцдаг найзтай байж болдоггүй юм болов уу?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.