Нууц амрагтай болох сонирхолтой байна…

Сайн байна уу, 42 хүрч байгаа залуу байна. Ажил хийдэг согтууруулах ундааг идээний дээж хэмээн хаа нэг баяр ёслолоор хүртэнэ тамхи татдаг, мансуурлах мурийтай тоглоомноос хол нэгэн айл гэрийн эр нөхөр байна. Асуудал гэвэл өөрөө жаахан гэр бүл амьтай, хэн нэгэн гэр бүлээс гадуур харилцаа байхгүй, гэр бүл болоод 23 жил болж бүх зүйлээ гэр бүлдээ зориулж ирлээ. Ингэж явсаар одоо бүр ямарч харилцан яриа байхгүй мөн сексийн амьдралгүй ч болчихлоо.

Гэр бүлийн харилцаа яагаад муудав гэж гайхаж байж мэднэ мэдээж айл гэрийн эр хүн өрхийн тэргүүн гэдэг хариуцлагынхаа хүрээнд үүргээ сайн биелүүлж яваа гэж хэлэхэд болно. Амьдралд одоо дутагдах гачигдах зүйл алга гэр бүлиийн хүнд маань амьдралд санаа зовох зүйл огтоосоо алга, харин тэр хүн маань юм л болуул уур уцаартай хүн, манай гэр бүлийн байрны төлбөр ч төлж үзэлгүй 18 жил явсан би хэтэрхий их анхаарал тавьж би л болгох ёстой гэж явсаар энэ хүнийг толгойн дээрээ гаргана гэгч болж. Арга ядаад сүүлийн 5 жил ядаж гэр бүлдээ санаа тавь байр хоол ойр зүйлийн юм аа зохицуулж, хүүхдүүдээ анхаарал тавь гэж байж тийм зүйлд оролцдог болсон. Амьдралдаа эхнэрээрээ цалингийн зээл битгий хэл хэд авдаг, юунд зарцуулсан гэж асуух нь байтгуай эд хогшилоос барьцаанд тавиулж үзэлгүй өдийг хүрсэн. Гол асуудал нь яагаад би ингэж бичих болов гэдэг нь одоо бүхий л зүйлд би бурууддаг болж миний хийсэн бүтээсэн бүхэнг үл хүндэтгэн буруу шаах боллоо, хүүхэд шилжилтийн насанд хүрсэн залуу хүн л болсон хойно алдаж онохын тэр бүхэнд би буруутай боллоо, гадагшаа дотогшоо хүртэл явууллаа бас л буруутан болж байна. Тэгээд эхнэр өөрөө ууж идэх нь их, ер нь удмын харж бай гэдэг үг үнэн юм байна лээ ах дүү эгч нар бүгд уух юмны хамааралтай.

Тэгээд сексийн тал дээр хүртэл эхлүүлэх гээд оролдохоор надад ядраад байна хүсэхгүй байна сэтгэл санаа тийм байна гээд хамаг хүсэл сэрлийг минь унтраах тэгээд гол нь өөр хүнтэй болсон юм уу гэхээр үгүй ажилынхантайгаа явна гээд өөрөө л зураг хөрөг явуулна удалгүй гэртээ ирээд гэртээ ууна бас энгийн үед хүртэл гэртээ ганцаараа уух юм. Тасарч унтлаа уухгүй ч 7 хоногт заавал нэг ууна гэртээ пийв вайн хааяа цагааныг ч хүртэнэ. Ийм зүйл болохоор надад үнэхээр харилцаа үүсгэх яриа эхлүүлэх хүсэл төрөхгүй болж эхнэр өөрөө хүсэх үед халамцуу байх юм. Тэгэхээр миний хүсэл төрөхгүй юм. Саяхнаас ингэж уудаг болсон уу гэвэл үгүй анхнаасаа л пийв уух дуртай байсан би ч анхандаа архи биш юм чинь гэж боддог байлаа. Гадуур пийв ууж байснаас гэр орондоо тухтай хааяа ууж байхгүй юу гэснээс өнөөгийн байдалд хүрч, тэгээд гэр орны ийм асуудал байна одоо ингэх үү тэгэх үү гээд ярилцахаар би мэдэхгүй ээ гэх юм.

Тэгээд яг яах ёстой яаж харьцах учраа ч олохоо байлаа. Их хайртай байсан болохоор анх танилцаад үерхэж байхдаа мөрөөдсөн мөрөөдлөө амлат болгож тэрэндээ ч хүрсэн миний хувьд манай хүн их түргэн ууртай наргиа тоглоом хийж болдоггүй үг хэлэхээр хүлээж авахгүй за яршигдаа уурлуулчихна гэж явсаар өдийг хүрсэн дээ. Амьдрал болсон хойно хэрүүл уруул болдог л байсан энэ олон жил болоход ганц ч удаа надаас миний буруу байж намайг уучилаарай гэж хэлж үзээгүй өдий зэрэгтэй сайхан амьдарч байгаадаа хүртэл талархаж байгаагүй бэлэг сэлтэнд хүртэл жоохон ч гэсэн сэтгэл гаргаад талархаж үзээгүй яагаад ингэдэг юм бэ гэхээр угаасаа чиний үүрэг шдээ гэх. Би энэ бүхэнд хүргэсэнд өөртөө харамсах юм. Сална гэхээр хүүхдүүдээ өрөвдөөд салж үнэхээр чадахгүй юм, би өөрөө эцэггүй өссөн болохоор зүрх хүрдэггүй юм байна. 3 жилийн өмнө тусдаа байж үзсэн чадахгүй юм байна лээ, одоо зүгээр л нэг хамтран амьдрагч нар болж. Одоо яавал дээр вэ, хүн л болсон хойно сэтгэлзүй гэж хэрэг алга хүнд задалж ярьж болохгүй юм. Эр хүн болохоор ээждээ хэлэлтэй биш найзуудтай ярихаар хэсэг сонсож байгаад зүгээр л архидалд болох юм. Тэгээд дотроо буглаад явах юм даа. Сэтгэлээ нээх, нээж хэлж ярьдаггүй болохоор бичсэн зүйлээ алдаа дутагдалтай ойлголт муутай бичсэн бол уучилна биз ээ…

2 Comments

  1. зочин-1 says:

    пиво эмэгтэй хүнийг улам донтуулдаг шидтэй… чи анханаасаа буруу зөвшөөрөл өгсөн байна…. архи эмэгтэй хүний амьдралыг яг ийм идэвхгүй болгодог… Архийг гэртээ хаана ч тас хорь…эхлээд хэцүү байх болно… архины зардлаа бүжиг спорт 2-т зориул… аяндаа чи бүгдийг хяналтандаа авна…

  2. Аз жаргал хайж байна says:

    Уншиж эхлээд л уур хүрчихлээ. Ийм даварчихсан үмхий авгай нар бх юм аа. Одоо жаахан гомдоох хэрэгтэй юм бн. Тэгж бж л сайн хүнийг гомдоож бсанаа мэдэрнэ. Дандаа л сайн нөхөрт урвайсан муу авгай нар эсвэл үнэнч сайн сайхан эхнэрт өөдгүй новшнууд таарсан бх юм. Хүсвэл надтай холбогдоорой. Зовлон жаргалаа хуваалцах нууц амраг хайж бн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.