Би нэг эмэгтэйд хайртай юм л даа ер нь маш олон жилийн өмнөөс хайрлаж ирсэн юм. Би эхнэртэй тэр найз залуутай байсан. Тэгээд найз залуу нь олигтой хүн таарахгүй салж сарнаад ганц бие явдаг байсан юм. Тэр үедээ надтай нууцаар чатладаг байлаа. Би гадаадад байдаг болохоор чатлахаас өөр юм чаддаггүй байж билээ. Тэгээд хааяа нэг явах үед аз таарахаар түүнтэйгээ уулзана. Мэдээж бид 2 нүгэл үйлдсэн хэд хэдэн ч удаа. Би бараг түүнтэй 7, 8 жил тийм байдлаар харилцаатай байсаар ирсэн л дээ.
Нэг өдөр согтуу гэртээ ирэхдээ утсаа хаахаа мартаад нам унтаад өглөө сэрсэн чинь эхнэр бүх зүйлийг маань олоод мэдчихсэн. Аймаар хэрүүл болоод бөөн уйлаан майлаан, ямар олиг байхав дээ. Хэд хоног намайг үхтэл минь хараагаад. Би сүүлд нь за хүүхэдтэй юм чинь амьдралаа л бодно шүү дээ гээд эхнэрээсээ өвдөг сөгдөж уучлал гуйсан. Гэхдээ манай эхнэр үнэхээр араандаа шаз зуудаг хүн. Тэр явдлыг хэзээ ч мартаагүй. Би тэрний бодож байсан хүн биш болсон болохоор хамаг итгэл нь хөсөр хаягдсан л даа миний буруу. Мэдээж би нөгөө эмэгтэйтэй харилцаагаа таслахаас өөр замгүй болсон. Эхнэр бид 2н харилцаа тэр өдрөөс хойш ер нь бага багаар уруудсан даа. Уурлах болгондоо тэрнийг дурсана. Эхлээд би аргаддаг байлаа. Өч төчнөөн юм авч өгч хайр нь хайр нь гэдэг байсан.
Тэр явдлаас жил ирэх тусам бид хоёрын харилцаа яагаад ч юм хөндийрөөд байнга л хэрүүл уруул. Яахав нөгөө эмэгтэйг сүүлдээ нэг их дурсахаа байсан. Гэхдээ зүгээр л гэр бүлийн харилцаа гэж юм авах юмгүй болж ирсэн. Хэрүүл уруул. Би уурандаа хаалга саваал гарна. Дэлбэртлээ архидана. Гэнэт нэг өдөр нөгөө хүүхнийг дурсаад унасан бодуул намайг буулгаж авах хамгийн сүүлийн арга нь байсан байлгүй. Би ч хэдэн жил өнгөрчихсөн болохоор битгий хуцөө би тэр хүнтэй чинь ямар ч харилцаа байхгүй. Надтай зүгээр харилцаж учир начираа олохын оронд буулгаж авахгүй гээ юу битгий хуц л гэдэг байсан. Гэтэл ёстой араандаа зуугаад надад хэлээд л байсан. Би тэрнийг чинь соошлоор ёстой цацна шившигийг нь тарина гээд болдоггүй. Би тэгэхээр нь бас бууж өгөөгүй. Тэр явдлыг чинь хэн ч тоохгүй харин чи хүн амьтан соошлоор оролдож байж хүний нэр төрд халдсан хэргээр хэрэгт орвоо гээд өөрийг нь буулгаж авах гэж үзсэн.
Гэхдээ манай эхнэр бид 2 угаасаа амьдралд нухлагдаад үнэхээр 2 биенээсээ хөрчихсөн байсан болохоор яавал яаг дээрээ тулчихсан байсан л даа. Би ч дотроо за арай ч хүнийг соошлоор тэгж доромжилж нэр нүүрэнд нь халдахгүй байлгүй. Ядаж өөрөө ч эвгүй асуудалд унана гэдгээ мэдэж байгаа байлгүй дээ гээд ерөөсөө бууж өгөөгүй юм л даа. Харамсалтай нь гэнэт нөгөө хүүхэн фб-нхээ блокыг нээгээд над руу гэнэт залгаж байж юм. Би яг найзынхаа гэрээс нааш ирж байсан юм. Тэгээд за хэрэг бишдэж дээ гэж бодоод утсыг нь авсан чинь яг мөн шүү. Юу болоод байгаа юм бэ. Бид 2 яагаачгүй биздээ энэ яг юу вэ гээд бөөн мэссэж үзүүлдэг юм. Наад гэр бүлийнхээ асуудлыг аваад далдар чи муу новшоо гээд бөөн уур. Тэгэх нь ч аргагүй л дээ. Гэхдээ би дуугай сонсоод за ойлголоо тиймээ гээд сонсож байсан чинь миний нэг гэдэн хөдөлгөсөн юм хэлсэн юм л даа. Тэр нь “би чамайг ёстой арчина шүү” гэсэн юм л даа. Сонсож байгаад яг тэр үгэнд нь аймаар гэдэн хөдөлсөн. Би ер нь чамд үнэн сэтгэлээсээ ханддаг байхад яагаад намайг ингэж байгаа юм. Манай эхнэр л зүв зүгээр байж байгаад солиороод байна шдээ гэж хэлмээр санагдсан боловч юу ч хэлээгүй. Заза ойлголоо гээл яриагаа дуусгасан.
Ингээд бөөн стрэсс ажил төрөл орой очоод эхнэртэй ёстой зад хэрэлдэнэ. Чи удахгүй цагдаад дуудагдаж магад шүү намайг ялж наад iphone авахуулмаар байвал санасны чинь гарз гэж зөндөө хэлж анхааруулсан. Одоо боль за юу гээл. Гэхдээ би бууж өгөөгүй л дээ. Нээрээ эхнэр iphone авч өгвөл яахав өршөөе гээд солиороод байсан нь хэрүүлээ зогсоогүйн нэг шалтгаан байх. Учир нь хүссэн үедээ дарамталж iphone авахуулна юм авахуулна гэхээр нь бүр тэнэг бацаан шиг санагдаад байсан хэрэг.
Хэдэн өдрийн дараа жинхэнэ ивэнт болсон доо. Нөгөө хүүхний маань байдаг фб грүп дээр нууцаар орж байгаад пост оруулчихаж. За ёстой 2 талаас намайг барьж идсэн дээ. Гэхдээ юу болсон гээч нөгөө хүүхэн маань манай эхнэртэй яриад ардуур минь эхнэрээс уучлал гуйгаад хэрэг намжсан байгаа юм. Үр дүнд нь би гэдэг хүн ёстой хогийн залуу гэдгээ харуулсан. Эхнэртээ эвлэрч чадаагүй чадахгүй гэдгээ харуулсан. Нөгөө хүүхэндээ арчаагүй новшийн залуу гэдгээ ч харуулсан. Ахиж тэр хүүхний талаар сонсоогүй өнөөдрийг хүргэлээ.
Эхнэр бид 2 удалгүй салах гэж байгаа. Бид хоёрт ямар ч харилцаа үлдээгүй. Хэрүүл мөнгө тэгээд л болоо дотно харилцаанд оролгүй 3 жил болж байгаа. Хүүхдүүд байгаа тулдаа л хамт оршиж байна гэх үү дээ. Өнөөдөр санамсаргүй нэг найзын фб харж байсан чинь нөгөө эмэгтэйгээ олж харлаа. Яахав тэр минь ганц бие явж явж нэг хүнтэй болоод сайхан амьдарч байгаа бололтой. Гэдэс нь цондойчихсон байсан. Аз жаргалдаа умбаж байгаа байх даа. Гэтэл миний амьдрал удахгүй төгсгөл болох гэж байдаг. Тэр явдлаас хойш би юу гэж дотроо боддог байсан гээч. Тэртээ тэргүй эхнэрээс салахаас хойш нөгөө эмэгтэй дээрээ очоод уучлал гуйгаад хамт амьдарна гэж гэнэн хүүхдийн мөрөөдлөөр мөрөөддөг байсан шүү. Байнга л түүнийг боддог байсан. Ер нь тэр аймаар өдрөөс хойш түүнийг бодоогүй өдөр цөөхөн дөө. Хэцүү. Холбоо барьж болохгүй. Найзуудынх нь фб-г байнга шалгаж шинэ зураг, түүний талаар пост хайдаг болсон. Гэхдээ явж явж өнөөдөр нэг хатуу үнэнийг мэдэж авлаа даа. Амьдрал ийм л байдаг юм байна шүү дээ. Бүх юм ээлж дараатай. Гэхдээ чиний ээлжин дээр илүү хүнд тусдаг юм байна. Одоо би нэг салсан, сэтгэл санаа нь авах юмгүй. Ганц хүсэл мөрөөдөл нь хэзээ ч биелэшгүй болсон. Уйтгартай эр хүн болж эхлэх гэж байна даа.
Нууцаа хэлэхэд би тийм ч ариухан амьтан бишээ. Өөр эмэгтэйчүүдтэй уулзаж учирч л байсан. Гэхдээ миний дотор үргэлж тэр муухай гомдоосон бүсгүй байнга байдаг. Хэзээ ч өөр эмэгтэйгээс түүн шиг тултал мэдрэмж авч байгаагүй гэдгээ л яг хэлж чадна. Ямартаа ч энэ амьдралд 2 эмэгтэйг маш муухай гомдоож амьдралд нь маш муухай толбо үлдээж байна даа. Эхнэртэйгээ ер нь эвлэрэх гэж үзсээн үзсэн. Гэхдээ үнэхээр болж өгөхгүй байгаа. Тэр уур уцаар гомдлоос гадна. Бүр маш тохирохгүй хүмүүс юм байна гэдгийг алхам тутамд мэдрүүлж байгаа. Нэг ийм л түүх байна даа хүмүүсээ…