Сайн байцгаана уу. Би 23 настай саяхнаас найз залуутайгаа дотно харилцаанд орж эхэлсэн. Орж эхлээд 2 сар гаран болж байна. Миний хувьд анхны дотно харилцаанд орсон эр хүн маань байгаа юм. Мэдээж эхний хэдэн удаад маш их өвддөг байсан. Одоо өвдөх нь харьцангүй бага, заримдаа өвдөхөө болисон.
Гол нь би ямар ч таашаал мэдрэхгүй байна. Эхэн үед ингэдэг юм болов уу? Тийм бол хэр удаан үргэлжилдэг юм бол? Бид хэд хэдэн байрлал авна, надад яагаад ямар ч мэдрэмж төрөхгүй байгаа юм бол оо? Мэдээж бид 2 оршил нтр хийнэ, хүсэл төрнө, тэгээл хийгээл надаа ямар ч мэдрэмж төрөхгүй юм. Эсвэл бид 2 тохирохгүй байгаа юм болов уу? Надад зөвлөөч…