Найз залуу маань 32-той би 27-той. Найз залуу өмнө нь нэг удаа гэрлэж байсан. Хуримын ёслол нтр хийгээгүй ч хуулиар батлуулж байсан гэсэн. Гэрлэлт нь удаагүй үерхсэн гэрлээд нийт хамт байсан хугацаа нь 5 жил гэсэн. Дундаасаа хүүхэдгүй. Гэрлэлтээ цуцлуулчихсан.

ОРЧИН ЦАГИЙН ШИНЭЧЛЭГДСЭН “ВИАГРА”
Харин нэг асуудал нь нэг өдөр бид 2 хамт жоохон вино уугаад сууж байсан чинь өмнөх эхнэр нь араар нь тавиад тэрнээс нь болж салж байсан гэнэ. Тэгээд араар тавилтыг үнэхээр үзэн яддаг гэсэн. Бас хуучин эхнэрээ нэг удаа уучилдаг байж гэж их харамсдаг гэж ярьсан. Ганц удаа л уучилсан бол гэж надад ярьсан надад энэ нь жоохон эвгүй санагдаад байгаа юм л даа. Хуучин эхнэрээ санадаг мартаж чадахгүй байгаа юм байна гэсэн бодол төрсөн. Эсвэл би буруу бодоод байна уу? Уг нь бид 2 маш сайн тохирдог гэхдээ жаахан санаа зовоод байх шиг. Та нар юу гэж бодож байна зөвлөөч би харилцаагаа үргэлжлүүлсэн нь дээр үү?