Ихэнх хүмүүс сексийг харах (visual) болон хүрэх (touch) мэдрэмж дээр тогтдог гэж боддог. Гэвч тархины Limbic System буюу сэтгэл хөдлөл, дур хүслийг удирддаг хэсэг нь үнэрлэх мэдрэмжтэй хамгийн ойрхон байрладаг. Өөрөөр хэлбэл, зөв үнэр бол сексийн хамгийн богино “хурдны зам” юм.
1. Феромон (Pheromones) – Байгалийн татах хүч
Бидний биеэс ялгарч буй байгалийн үнэр нь хамтрагчийн тархинд шууд “Би бэлэн байна” гэсэн дохиог өгдөг.
Хак: Сексээс өмнө хэт их хүчтэй үнэртэй ус түрхэх нь таны өөрийн байгалийн феромоныг дарангуйлдаг. Заримдаа зүгээр л шүршүүрт орсны дараах “цэвэрхэн арьсны үнэр” хамгийн хүчтэй өдөөгч болдог.
2. Сэрэл өдөөх “Эвгүй” үнэрүүд (The Science of Scents)
Чикагогийн “Үнэр ба Амт судлалын төв”-өөс хийсэн нэгэн сонирхолтой судалгаагаар эрчүүдийн бэлэг эрхтний цусан хангамжийг хамгийн ихээр (40% хүртэл) нэмэгдүүлдэг үнэр нь үнэтэй үнэртэй ус биш, харин хулууны бялуу (pumpkin pie) болон лаванда цэцгийн холимог үнэр болохыг тогтоожээ.
Эмэгтэйчүүдэд: Өргөст хэмх болон чихэр өвсний (licorice) үнэр нь эмэгтэй хүний цусан хангамжийг 13%-иар нэмэгдүүлдэг байна.
3. “Үнэртэй ус”-ны байрлал: Хаана түрхэх вэ?
Сэрэл өдөөх зорилгоор үнэртэй усыг зөвхөн хүзүүндээ биш, биеийн хамгийн халуун цэгүүдэд түрхэх хэрэгтэй.
Pulse Points: Чихийг ар хэсэг, эгэмний хонхорхой, өвдөгний арын хэсэг. Эдгээр газрууд нь дулаан ялгаруулж, үнэрийг хамтрагчийн тань хамар руу “нисгэж” байдаг.
4. Дотуур хувцасны “Bio-hack”
Хэрэв та хол байгаа бол өөрийн өмссөн подволк эсвэл дотуур хувцсаа хамтрагчдаа үлдээх нь түүний тархинд окситоциныг тасралтгүй ялгаруулж, таныг “хүсэх” мэдрэмжийг нь өдөржин хадгалж байдаг.