Хүндлэл гэж яаг юу хэлээд байгаа юм?

Шөнийн мэнд, унтаагүй байгаа хүмүүсээсээ зөвөлгөө авья, миний нөхрийн сэтгэл бүүр цаашаа эргэчихсэн юм шиг байна. Сүүлийн үед надаас залхсан, сэтгэл хөрсөн, салмаар байна гэдэг боллоо. Хэрүүл хийлээ лайтай юм гээд байнга блоклоно. Эрэгтэйчүүдээс асууя хүндлэл гэж яаг юу хэлээд байгаа юм?

Би хоол унд өмсөх зүүхээр дутаасангүй нөхөр маань зээлтэй болохоор цалин гэж бараг л авахгүй гэсэн хэдий ч би нөхрөөсөө мөнгө төгрөг нэхэж зовоолгүй ар гэр үр хүүхдээ өөрийг нь хангалттай сайхан болгоод л байна. Би өөрөө ч маш маш их хэмжээний зээлтэй. Нөхөр маань төрийн ажил хийдэг гэртээ байхаас байхгүй нь их. Яаг үнэндээ би маш их ганцаардаж байна тэрийгээ хэлэхээр чи намайг хүндэлдгүйгээс болж би залхсан хөндийрсөн гэх юм. Би нээрээ салья аа салж чадахгүй үнэхээр үйлийн үртэй хүн юм аа. Энэ амьдрал цаашдаа үнэхээр төсөөлөгдөхгүй болж байна…

1 Comment

  1. buuk says:

    zugeer l chi husemjit emegtei ni bish tgd l boloo sex husdeg hajuudaa bailgahig husdeg tm hun ni chi bish teriigee hudlaa hundlel gj helj bgaa ym tgheer chi ugaasaa naad hundee hen ch bish yuch bish ok

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.