Би 28 насандаа гэр бүлтэй болж, 30 насандаа анхныхаа хүүхдийг төрүүлсэн. 4 жилийн өмнө 2 дахь хүүхдээ төрүүлээд 3 сартай байхад нь нөхөр маань байнга зугаа цэнгэл хөөж, архи дарс уугаад байхаар нь нэлээн их маргалдаж сүүлдээ салъя гээд хаяад явсан юм.
2-ын 2 нялх хүүхэдтэй, гэр бүлээ ингээд байхгүй болгоно гэж юу байхав гээд бүтэн 1 жил араас нь уйлж дуулж гуйж явсан ч намайг гэх хүнийг машины, бас хуваариа юм хийх гээд авсан байсан зээлтэй минь үлдээгээд нийлэхгүй, архиа ууж, зугаа цэнгэлээ хөөгөөд явсан. Арга мухардаад шүүхээр явбал эвлэрүүлэн зуучлахаар ороод нийлэх болов уу гэж бодсон ч ямар ч үр дүн гаралгүй арга буюу салцгаасан.
Тэгсэн салаад одоо 4-н 4 жил болж байхад нийлье гэх боллоо. Их бодож үзлээ. Анх нийлье гэхээр нь за бас хүүхдүүдээ аавгүй байлгана гэж юу байхав гээд зөвшөөрдгийн даваан дээр тэр хүнийг цагдаагаас баривчилж бүтэн 1 сар түр саатуулав. Яасан гэсэн чинь бүлэг хулгай хийсэн гэнэ. Одоо хэрэг нь шийдэгдээгүй 1 жил бараг болох гэж байна. Тэгэхээр өөртөө тэгж их зовлон авчирч байхаар гээд нийлэхгүй гэдэг шийдвэр гаргаад, тэр хүнд хэлсэн.
Энэ хугацаанд бүх өрнөөсөө гарч, амьдрал ч хангалуун сайхан л байна. Гэхдээ сүүлийн 2 сар ийм зүйл болоод толгой гашлаад сууж байна. Өглөө ажилдаа явахад, орой тарахад, орой гэрээс гарахад гээд тэр хүн байнга мөрдөж мөшгиж араас дагах боллоо. Саяхан найзуудтайгаа уулзахаар явахад араас дагаад, байгаа газраасаа гарч ирэхгүй бол ороод самраад гарна шүү гэж утсаар ярьж дарамтлаад байхаар нь санаа зовсондоо гараад явлаа. Машиндаа суугаад явах гэтэл зэрэгцэж машинд орж ирж суугаад хүчиндэхээс наагуур юм боллоо.
Энэ удаан хугацаанд яаж болгоод байна хүнтэй унтсан л байж таарна, үзнээ чамайг ч гэж байх шиг. Эвгүйтвэл дэмий зүйл болох нь гээд аргалаад болиулаад худлаа үнэн юм ярьж байгаад дагадагийг нь мэдэж аваад, машинаасаа буулгалаа. Би одоохондоо дахиж нөхөртэй, эсвэл уулздаг хүнтэй болох тухай бодоогүй байгаа. Бодох зав ч байхгүй ажил гэр ажил гэрийн хооронд л байна. 2 хүүхдээ юугаар ч дутаахгүй, бүх зүйлд ганцаараа гүйх ч бас л чанга ч гэлээ болоод л байдаг.
Гэхдээ тэр хүний дарамтаад болоод сүүлийн үед маш их дарамт, шаналалтай байх боллоо. Хамгийн тэнэг нь би тэр хүнийг хэрэгт холбогдохоор нь тэр түр саатуулах дээр нь очиж эргэсэн гээд боддоо. 2 хүүхдээ эхлээд уулзуулахгүй байж байгаад хэрэгт холбогдохоос нь өмнө хэд хэдэн удаа уулзуулчихсан чинь тухайн үед жаахан юугаа ч мэдэхгүй байсан хүүхдүүд аавыгаа мэдэж аваад одоо хааяа асуух юм. Ингээд эцэст нь өөрийгөө л зүхэх боллоо. Энэ их дарамтаас, энэ хүнээс яаж хол байх вэ?
1 Comment
Салсан нь дээр шүү