Эсвэл би өөрөө хэт их юм боддог юм болов уу?

Би одоо 40 хүрч яваа. Сүүлийн үед нөхөртэйгөө ярихаас хүртэл дургүй хүрээд, дотроо байнга гомдол тээдэг болчихлоо. Манай хүн угаасаа надад бол хайр халамж муутай юм шиг хэрнээ, бусад хүмүүстэй их соёлтой, анхааралтай харьцдаг. Сексийн харилцаа ч бараг үгүй, 7 хоногт 1 удаа байвал их юм шиг.

Хэдэн жилийн өмнө би нэлээн хүнд өвдсөн. Гэтэл нөхөр маань эмчилгээний зардалд нэг ч төгрөг гаргаагүй. Ээж минь тэтгэврийн зээл авч, намайг эмнэлгээр явуулж байсан. Би өөрөө оёдол нь гүйцэд эдгээгүй, гэдэс шархтай байж байгаад л зээлээр тариагаа авч, ажил хийж мөнгө олж явсан. Тэр үеэ одоо хүртэл мартагддаггүй. Хэрэв үхэх гэж хэвтэж байхад түшээд авах хүн мөн үү? гэж бодогддог.

Намайг нэг ч удаа өмөөрч байгаагүй. Нэг удаа өдөржин ажиллаад үнэхээр ядарсан байхад ах жаахан халамцуу над руу уурласан. Гэтэл нөхөр маань “яасан, юу болсон бэ?” ч гэж асуугаагүй, бүр ганц үг хэлээгүй. Тэр үед л өөрийгөө бүр ганцаараа юм шиг мэдэрсэн.

Надад ер нь юм ярьдаггүй, тоодоггүй байсан. Гэтэл ойр тойрны хүмүүс “танай хүн тэгсэн, чи мэдээгүй юм уу?” гэж байнга асуудаг болсон. 15 жил хамт амьдрахдаа нөхрийнхөө цалинг ч мэддэггүй явжээ. Мөнгө асуухаар “надад юу байгаа юм” гэдэг байсан болохоор үнэхээр байхгүй гэж боддог байсан. Гэтэл сүүлд нь боломжийн орлоготойг нь мэдсэн. Нэг удаа бүр -Чи үнэтэй юм авч чаддаггүй шд гэж хэлж байсан. Байсан бол авах л байсан ш дээ.

2 бага насны хүүхэдтэй. Сүүлийн үед салмаар санагдах үе их боллоо. Гэхдээ хүүхдүүдээ бодоод л эргэлзээд байх юм. Архи уугаад агсам тавьдаггүй, зодож нүддэггүй, араар тавьдаггүй. Эсвэл би өөрөө хэт их юм боддог юм болов уу?

3 Comments

  1. buuk says:

    denduu teneg bh denduu bolowsrolgui medleggui bh iim gun nuhend unaj bgaa ym daa hohichin chi zugeer l mongol uher tegheer chmg yj ch bolno ugaasaa chi ingj l amidrah tuwshinii hun ym bnooyg uhehiinhee umnu uhaan orood tgd l uheh bh iim teneg amidralaar daanch haramsaltai.

  2. Chuham unen says:

    Neg l zuil heley yriltslaaa geed chini halamj nadad hergtei bn gej hellee geed naad hun chin oilghgui, ulaml egogn tejeene
    Yoronhidoo zodoj nuddeggui uudaggui ym bol ta oor deeree anhaar tanii ajliin huwaarai 8-17 9-18 alinch baij bolno 7 honogt 4 uda oortoo 2 tsag gargaad gym hiij ehel biye goy bolgo oor deeree anhaar usendee keratin hiilge, arisa goy bolgo hol garinha humsg buduul eregtei hun harj l durladag hun tgeed neg oor dere focuslad uz unetei ym awj chaddgu gher tang oorgoo uneldeggui amitan gj l helsen bn oorigo neg uneleed 6d bosoj gymdeedch hamaagui gants amidrah amidraldaa oorgoo tultal hairlaad uzeech 40 garj yvaa bol aris biy chin 20 toi ohintoi haritsuulhad sul baigaa tergee changal

    • Үнэн says:

      Энд яг үнэнг бичсэн байна. Үүнийг дагаад хий. Инхэнх эмэгтэйчүүд зүгээр хэвтэж байгаад л нэг бэлдмэл уугаад л тураад галбиржина гэж боддог. Хэзээ ч тийм юм байхгүй бөгөөд байгалийн хуулийг эсэргүйцсэн зүйл. яг л утаагүй зуух гэдэг шиг хэхэ юм шатаж байгаа л бол заавал утаа гарна. Идсэн юмаа бүрэн шатааж чадахгүй л бол өөх болж үлдэнэ. Бүх эмэгтэйчүүдэд хэлэхэд биедээ анхаар, зөв хоолло өгзөгний дасгал хий, бэлхүүсээ нарийсга ингээд л бүх асуудал шийдэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.