Сайн байцгаана уу? Та нараасаа зөвлөгөө авах гэсэн юм аа. Нөхөртэйгөө ханилаад 7 жил болжээ. Амьдрал маань хосуудын дунд байдаг шиг багахан аар саархан сөргөлдөх үе үе байдаг л байсан, том хэрүүл уруул бол байгаагүй, их л амар амгалан тайван амьдардаг байсан юм.
Тэгсэн сарын өмнө нөхрөө өөр хүнтэй явалдаж байгааг нь мэдсэн. Салъя гэсэн ч нөхөр үр хүүхдээ болон надаас явж чадахгүй гэж уучлалт гуйн уйлан дуулсаар байгаад ирсэн. Би ч ганц удаа уучилъя гээд сэтгэлээ бариад хүлээж авсан ч нэг л болж өгөхгүй байна.
Байн байн бодогдож, яаж намайг хуурч өөр хүнтэй унтаж хэвтэж, намайг ингэж доромжилж чадав аа гээд их л сэтгэл минь өмөрч, маш ихээр гомдож байна. Гэртээ хүүхдээ хараад байдаг болохоор саатах зүйлгүй их л бодож шаналах юм. Яагаад миний амьдралд ийм зүйл тохиож, би ингэж их шаналалд уначхав даа л гэж бодох юм. Үнэхээр нөхрөө ийм юм хийнэ гэж бодож, зүүдэлж ч байгаагүй юм байна. Үнэхээр яаж чадав аа.
Одоо цаашдаа би яах ёстой вэ? Надад хугацаа хэрэгтэй ч би заримдаа үнэхээр дийлэхгүй нь ээ миний сэтгэл зүй. Өмнө зүгээр байсан, одоо бол нөхрийнхөө өмнө өөртөө итгэлгүй хүн болчихлоо. Байнгын л намайг хараад “тэр хүүхэн ийм байсан, намайг ийм юм гэж бодож байгаа байх даа” гээд л элдэв юм бодох юм. Би одоо яах ёстой вэ? Надад туслаач.
5 Comments
Чиний мэдэрч байгаа энэ гомдол, эргэлзээ маш ойлгомжтой. Ийм зүйл хэнд ч амар биш.
Зарим хүмүүсийн хувьд ялангуяа эрчүүдийн бие махбодын онцлог нь секс хүсэл нь хайр сэтгэлээс тусдаа байх нь элбэг гэж болно. Хэчнээн гоё эхнэртэй байх нь хамаагүй, заримдаа өөр сахилгагүй зүйлийг хүсдэг гэж хэлж болно. Энэ нь зөвтгөх шалтгаан биш ч чамайг хайрлахаа больсон гэсэн үг биш. Хоёулаа ижилхэн ийм хосууд ч байдаг, тэгсэн хэрнээ нэгэндээ их хайртай байдаг.
Гэхдээ хамгийн чухал нь — чи өөрийгөө яаж мэдэрч байгаагаа үл тоож болохгүй. Итгэл эвдэрсэн бол эргэж сэргээхэд хугацаа, бас хоёр талын бодит хичээл зүтгэл хэрэгтэй.
Чиний хүссэн хариулт биш байж болох ч олон талаас харахад илүүдэхгүй байх.
Uur huuhen deer garlaa geed ehneree doromjilson bolohguide. Yagaad tegj bodood bdg yum bol
ухаан богино болохоор хаха
Пөөх, доромж биш тэгээд юу билээ?
Geriinhee 00 bish uur gazriin 00 d suuchihsantai l adilhanshde hha