Эрхэм хүндэт бүсгүйчүүдээ. Би эрэгтэй 35 настай эрэгтэй. Одоогоор гэр бүл болж амжаагүй байна. Багаасаа тийм дотогшоо төрлийн хүн. Найз нөхөд цөөн, үг дуу цөөтэй. Хүүхэд насны үерхэл нтр байгаагүй ээ. Хүүхэд насны үерхэл минь бүтэлгүйтсэн болохоор дахиж үерхэж найз бүсгүйтэй болж байсан удаагүй ээ. Тэгж явсаар байгаад өдий хүрлээ.
Одоо ч ярьдаг уулздаг тийм хүн байхгүй ээ. Жил болгон ганцаараа яваад бүүр сурчихсан юм шиг байна. Эргэн тойрны хүмүүс маань хэзээ гэр бүлтэй болно нас чинь явлаа хүүхэд чинь оройтлоо нтр гээд байнга яриастай. Өөрөө ч заримдаа маш их ганцаардсан мэдрэмж төрдөг боллоо. Яаж бүсгүй хүнтэй харилцаж өөрт дурлуулж чаддаг болох юм бэ? Тэдэнд яг юуг хэрэгтэй байдаг. Ямар эрэгтэй хүн тэдний анхаарлыг татаж чаддаг вэ? Юунаас болоод би өдий хүртэл найз бүсгүй эхнэргүй байгаа хэлж зөвлөөд өгөөрэй. Надад тийм тоглоом шоглоом хэрэггүй. Хүний амь амьдрал ярьж байгаа учраас чин сэтгэлээсээ хандаарай. Баярлалаа…