Араар тавилт болоход хүмүүс дандаа гуравдагч руу дайрдаг. Уг нь гэр доторх хажуудах хүн рүүгээ л дайрах хэрэгтэй шүү дээ. ‘Эхнэр, нөхөртэйг нь мэдсээр байж явалдлаа’ гэж хэрэлдээд яах юм бэ? Үр хүүхэд, гэр бүлээ хамгийн сайн мэдэх хүн нь таны хань. Тэр чинь өөрөө бодоогүй байхад гадны хүн юу гэж таны хүүхдүүдийг бодож суугаа билээ дээ.
Тэгэнгүүт зарим нь ‘хатан ухаан гаргаж нэг уучил’ гэх юм. Зүгээр л бие махбодын хүслээ хангах гэж сонголт хийсэн хүнийг яг тэр газарт нь үлдээж, цааш алх. Хэрэв танд ийм зүйл тулгарвал дараах 6 алхмыг маш тайван хэрэгжүүлээрэй:
1️⃣ Хуулийн дагуу заавал батлуул: Зүгээр нэг хардлага биш, хуулийн өмнө хөдөлшгүй нотлох баримттай бол.
2️⃣ Биеэ барьж, баримт цуглуул: Араар тавиулж байгаагаа мэдсэн бол уурлаж хашхиралгүй, аль болох өөрийгөө хянаж, нотлох баримтуудыг маш нямбай цуглуул.
3️⃣ Сошиалд битгий дэлгэ: Зураг, чатыг олон нийтийн сүлжээнд цацвал өөрөө хуулийн өмнө буруутна. Тэр баримтаа зөвхөн шүүхэд өг. Шүүхээр дамжуулж гуравдагч этгээдэд ч хариуцлага хүлээлгэж болно.
4️⃣ Хэтэрхий уян зөөлөн байхаа боль: Уйлаад, гуйгаад ирсэн ч ухаалаг бай. Өөрийгөө битгий алд. Чи ч бас хүн, жаргах эрхтэй. Сэтгэлийн гомдол хэзээ ч арилахгүй, харах болгонд уур хүрч, гомдох болно.
5️⃣ Нууц амрагтай нь битгий хэрэлд: Тэр хүнтэй зууралдаж, өөрийнхөө үнэ цэнийг бүү унага. Бардам бай л даа.
6️⃣ Тэтгэмжээ тогтоолго, хохиролгүй үлд: Тэр хүнийг явуул. Нууц амраг нь ар гэрээсээ байнга мөнгө төгрөг, хариуцлага нэхэж татлаастай хүнтэй удаан амьдрахгүй ээ, удахгүй өөрсдөө хэрэлдээд сална. Танд элдэв дарамт ирвэл нотлох баримтаа цуглуулаад шууд цагдаад өг…