Ийм зүйл асуувал ер нь таатай санагдах уу, эсвэл шууд загнуулах болов уу?

Сайн байцгаана уу, та бүхнээс нэг зүйл асууж, зөвлөлдөх гэсэн юм аа. Би өдгөө 23 настай. Найз охин маань гадаадад сурдаг учраас бид хоёр жилдээ ганц хоёрхон удаа л Монголд уулздаг юм. Тэгээд бусад үед нь яалт ч үгүй эрэгтэй хүний хувьд хүн бүртэй хийхгүй байхаар үнэхээр хэцүүдээд байх юм аа.

Гарны оролцоог багасгасан MASTURBATION CUP

Найз охиндоо маш их хайртай, бас салмааргүй байдаг. Гэвч жилдээ ганцхан удаа уулзаад, бусад үед нь дандаа гар хангалга хийгээд байхаар бараг тэрэндээ донтох нь ээ, хаха. Янхан авъя гэхээр янз бүрийн халдварт өвчин авчих вий гээд үхтлээ айгаад байдаг. Уг нь эргэн тойронд охид зөндөө байна л даа. Гэвч харилцаа тогтоох гээд ярихаар бүгд л урт хугацааны хайр сэтгэл, хосын харилцаа хүлээгээд, нэхээд байдаг юм.

Тэгээд би эмэгтэйчүүдээс, охидоос асууя гэж бодлоо. Та нар дээр нэг эрэгтэй хүн ирснээ “Хоёуланд нь хайр сэтгэл хэрэггүй, зүгээр л бие биенийхээ сексийн хэрэгцээг хангадаг хамтрагчид (Friends with benefits) болцгооё” гэж асуувал та нарт ямар санагдах вэ? Ийм зүйл асуувал ер нь таатай санагдах уу, эсвэл шууд загнуулах болов уу? Ер нь сошиалд ийм харилцаатай байж үзсэн хүмүүс байна уу, надад сонирхуулаад өөрсдийнхөө бодлыг хуваалцаач…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.