Энэ асуудлыг тунгаан бодоход үнэхээр олон асуулт гарч ирээд байх юм. 2 сард анх танилцаад, 5 сард жирэмсэн болсноо хэлж, улмаар 10 сард төрсөн гэхээр маш олон сэжигтэй зүйл харагдаж байна. 3 сартай болтол нь жирэмсэн болсноо нууж байгаад, гэдэс нь томронгуут нь сая нэг хэлсэн гэсэн үг үү?
Ер нь хамгаалалтгүй харилцаанд орсон эмэгтэй хүн тестээр үзэхээс нааш санаа нь амардаггүй биз дээ. Ядаж л сарын тэмдэг нь ирэхгүй болохоор 1 сарын дараа гэхэд л мэдмээр юм. Үерхээгүй, хамт амьдраагүй байж яг ямар зорилгоор жирэмсэн гэдгээ тодорхой хугацаанд хэлэхгүй удав? Тэгээд сүүлд нь шүүх цагдаагаар явсан гэхээр гэмгүй хохироод үлдсэн эмэгтэй яавч биш шиг санагдаж байна. Маш тооцоотой, айхтар охин байна даа.
2020 онд өмнөх наадмаар нь улсын начин болчихсон, аль хэдийн дараагийн аварга, арслан болох нь тодорхой гээд олны анхааралд орчихсон, од болж байсан үе. Ингээд бодохоор цаана нь маш олон зүйл бодогдож байна даа… Та нар юу гэж бодож байна?
📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?
Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.