Бид хоёрыг хуримаа хийснийг мэдээд над руу хараал ерөөл, муу юм хийлгээд явааг нь саяхан олж мэдлээ

Сайн байцгаана уу? Жирэмсэн сэтгэл санаа маш эмзэг байгаа тул та бүхнээс зөвлөгөө авахаар бичиж байна.

Нөхөр маань надтай анх танилцахдаа өөрөөсөө 8 дүү охинтой үерхдэг байсан юм. /Тэр охин нь одоо 18-тай, би өөрөө 22-той/. Тэр хоёр салж нийлээд 1 жил орчим үерхсэн байсан бөгөөд тухайн үедээ маргаантай байв. Нөхөр маань “Энэнээс сална, чамтай л хамт байна” гэсээр байгаад бид хоёр дотносож, улмаар харилцаа маань гүнзгийрсэн. Тэр охин нь эхэндээ над руу залгаж хэл ам хийж байснаа сүүлдээ чимээгүй болчихсон юм.

Бид хоёр үерхээд, хадам аав ээжтэй нь танилцаж, саяхан сайхан хуримаа хийлээ. Би одоо жирэмсэн. Гэтэл тэр охин одоо хүртэл нөхрийг минь санаж шаналж явдаг бөгөөд бид хоёрыг хуримаа хийснийг мэдээд над руу хараал ерөөл, муу юм хийлгээд явааг нь саяхан олж мэдлээ.

Би одоо бие давхар, бяцхан үрийнхээ өмнөөс маш их түгшиж байна. Яах ёстой вэ? Зүгээр л тоохгүй орхих ёстой юу, эсвэл хариу хамгаалалт, ном засал хийлгэх ёстой юм болов уу? Зүгээр орхичихвол тэр хийлгээд байгаа муу зүйл нь эргээд өөр дээр нь очих болов уу? Мэдэх хүмүүс нь зөвлөөч.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.