Өөрийн гэсэн амьдралаа хөөгөөд, бүгдийг хаяад явах нь зөв үү?

Сайн байцгаана уу. Сэтгэл минь үнэхээр туйлдаж, ядарч цөхрөхдөө дотроо уудлан, та бүхнээс зөвлөгөө авахаар бичиж байна.

ЭРЧҮҮДИЙН БЭЛГИЙН СУЛРАЛЫН ЭСРЭГ ХОЙД СОЛОНГОСЫН БЭЛДМЭЛ

Би сургуулиа төгсөөд 7 жил тасралтгүй ажил хийлээ. Гэвч энэ хугацаанд өөртөө ганц ч гоё сайхан хувцас, хунар аваагүй, өөрийгөө баярлуулах ганц аятайхан ээмэг ч худалдаж авч зүрхлэлгүй өдийг хүрчээ. Олсон бүх мөнгөө зөвхөн ар гэрийнхээ хоол хүнс, амьжиргаанд зориулж, дүү нарынхаа тавьсан элдэв өр зээлийг дарахад л үрж дуусдаг. Дүүгийн тавьсан өрийг л дарахгүй бол ээж аймаар ууртай болж, өдөр шөнөгүй үглэж дарамтлах учраас надад өөр сонголт олддоггүй, үнэхээр хэцүү байна.

Өөрийгөө үргэлж замд нь хаяж, гэр орноо бусдын дайтай дутуугүй, сайхан айл шиг болгочих юмсан гэж маш их хичээх юм. Гэтэл гол нь би энд үхэн хатан зүтгээд байхад, дүү нар цаана чинь архи дарс ууж, дахиад л шинэ өр тавиад сууж байдаг нь хамгийн урамгүй. Яаж ч ойлгуулах гээд нэмэргүй, ээж харин ч дүү нарыг тас өмөөрнө. Мөнгө өгөхгүй болохоор л хүн хүнээс мөнгө гуйж, нэр нүүрээ баран байж бусдын өрийг төлсөөр өдийг хүрлээ.

Одоо үнэхээр яах вэ? Өөртөө зориулъя гээд яагаад ч чадахгүй юм. Нэг асуудлыг нь арай гэж дарахад л араас нь дахиад өөр нэг асуудал гараад ирнэ. Одоо үнэхээр сэтгэл зүй, бие махбод минь туйлдаж дууслаа. Толинд өөрийгөө хараад өнгө зүс алдаж, гундсаныг минь харахаар өөрийн эрхгүй “шүүх” гэж шүүрс алдмаар болдог болжээ. Би энэ гэр бүлийн санхүүгийн хар нүхнээс яаж гарах вэ? Өөрийн гэсэн амьдралаа хөөгөөд, бүгдийг хаяад явах нь зөв үү? Надад туслаач…

8 Comments

  1. zochin says:

    yg minii araas orohnee suuld ni ymar ch ner nuurgui ulddeg shuu , suuld ni giiguuleed baisan ym haana bgan gej yrina. Duu chini tegeed oorsdoo uchraa olchihno chi suulee hen ch bish bolood uldene shuu . nas chini 30 garaad 40 dohood irehed ooriin gesen amidralgui obooj otsoison ymgui debshij deeshilsen ymgui l uldene . odoonoos shuud hayaad ooriigoo bod hereb duu nartaa tuslamaar bga bol ooroo sanhuugiin erh choloond hurchiheed tusalsan ni deer

  2. В says:

    Тусдаа гар,гадагшаа яв гэж зөв зөвлөжээ.Өөрөө хэт зөөлөн байгаад ар гэрийн хүлээсэнд оржээ.Өөр хүний хүлээсэнд орох сэтгэлзүй сууж насаараа зовно шүү.Маш гоё сонирхолтой амьдрал шүү.Хэдэн малуудын ууж идэх тооцоонд сайхан залуу насаа үрж байна.Ээж бол үалуудаа янхан,хог новш байсан байх.

  3. Erka says:

    Ingej bolohgui shuu busgui min. Naaduul chin chinii ger bulch gesen chi odoo tusdaa amidraltai biy daasan busgui hun bolson. Naaduuliihaa iim asuudliig shiideed yavah chi albatai bish, bur tuslah ch albagui. Shuud hayaad uuriihuu amidral, uuriih az jargaliig bod. Zorigtoi baigaarai. Amjilt husey

  4. өөрийгөө бод says:

    Чи өрийг төлөөд байгаа учраас хэзээ ч засрахгүй. Бас ээж чинь гэж Ямар тэнэг авгай вэ? Чамайг яаж зовж байгааг ойлгодоггүй ямар тэнэг гичий вэ? Чи одоо зүгээр өөрийгөө бод. Баахан өр тавьчихлаа гээд Мөнгөө шууд хадгал хожим гадаад дотоод явахад хэрэг болно. Ийм Архи уудаг гарууд бол хэзээ ч бүтэхгүй амьдрал нь дээшлэхгүй, Чамайг бодохгүй тэгээд л дуусаа. Зөвхөн өөрийгөө бод, наад эх шиг юм чинь яаж хуцах нь хамаа байхгүй. Яваандаа чи ээжтэйгээ тангараг тасрах юм байна даа.

  5. Bibish says:

    Gadaad yv

  6. buuk says:

    haramsaltai amidrah ymaa chi yg ene chigeerei ywbal amidaaguigeer ami argatssaj bgd l uheh ni 1t chi shuu dee genet neg udur chi hund uwchin tuswal hen ch chmg ghgui uchir ni chi ter ued mungu ch ugui bie ch ugui hend ch hereggui hog bolno buhniig hayaad zuwhun uuriiguu bodoosoi l gj husej bna chinii yrij bgaa unen bol naad humuus chin ugaasaa yuch oilgohguui tgd chi iim olon jil bas ymar tng ywsan ym be tsag hugatsaa ymar chuhaliig oilgoogui l bn daa mash haramsaltai ydj neg udriin umnu ch bolow buh uneng ni nuuren deer ni heleed l hayaad yw daa ter ni l zuwduh bhdaa

  7. Тусдаа гар гүйцээ says:

    Тусдаа гар гүйцээ

    • В says:

      Тусдаа гар,гадагшаа яв гэж зөв зөвлөжээ.Өөрөө хэт зөөлөн байгаад ар гэрийн хүлээсэнд оржээ.Өөр хүний хүлээсэнд орох сэтгэлзүй сууж насаараа зовно шүү.Маш гоё сонирхолтой амьдрал шүү.Хэдэн малуудын ууж идэх тооцоонд сайхан залуу насаа үрж байна.Ээж бол үалуудаа янхан,хог новш байсан байх.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.