Салахаар шийдсэн залуу нууц амрагийндаа очоод…

Өнөө үед гэр бүл салалтыг ихэнх хүмүүс энгийн зүйл мэт хүлээн авдаг болжээ. Хайрын тухай ойлголт хүн бүрт харилцан адилгүй. Тиймээс нэгэн залуугийн түүхийг өгүүлье.

– Би гэртээ ирээд эхнэрийнхээ гараас атгаад нүд рүү нь харж байгаад “Би салмаар байна” гэж хэллээ. Тэр зөвхөн “Яагаад?” гэж асуув. Хариултыг сонсоод маш ихээр уурлан хамаг аяга тавгаа хагалж “Чи эр хүн биш” хэмээн хашгирч байлаа. Тэр шөнөжингөө уйлж, миний шийдвэрийн шалтгааныг хайж байна. Гэвч би түүнийг хайрлахаа больсон байлаа. Тэр надад зөвхөн өрөвдөлтэй л санагдаж байв. Би гэмшингүйгээр миний компанийн хувьцааны 30%, байр, машинаа түүнд үлдээхээр бичсэн салах бичиг баримтаа үзүүлэв. Тэр уншиж үзсэнээ бүгдийг нь урж орхив. 10 жил хамт амьдарсан тэр эмэгтэй надад огт танихгүй хүн шиг санагдаж байлаа.

Маргааш орой нь гэртээ ирэхэд тэр ширээний ард юм бичээд сууж байв. Идчихмээр юм байгаагүй тул би шууд унтахаар хэвтлээ. Өглөө нь тэр надад салах болзлоо танилцууллаа. Ирэх сарын турш өдөр бүр түүнтэй хамт байх гэсэн ганц л болзол байв. Шалтгаан нь хүүгийн шалгалт ойртож байгаа тул сэтгэл санааг нь тайван байлгахыг хүсч байна гэнэ. Тэр хүүгээ гунигтай мэдээгээр гутраахыг хүсэхгүй байлаа. Тэр надаас хуримын өдрөө түүнийг тэврээд босгоо даван орж байснаа санаж байна уу гэж асуув. Болзол дотор өглөө бүр унтлагын өрөөнөөс түүнийг гар дээрээ тэврэн гарч байх гэсэн үгс байв. Тэр солиорсон мэт санагдсан ч би ганцхан сар тэсэхээр шийдэв.

Эхний өдөр бид хоёрт хоёуланд нь ийм хачин юм хийх нь эвгүй байлаа. Харин хүү маань учиргүй баярлаж алгаа ташин “Аав ээжийг тэвэрч байна” хэмээн хашгирч байлаа. Би эхнэрээ тэврэн зочны өрөөг өнгөрөн үүдэнд хүрэв. Тэр нүдээ анин “Салалтын тухай хүүдээ битгий хэлээрэй” гэж шивнэв.

Хоёр дахь өдөр арай дээрдэв. Тэр миний цээжинд наалдахад түүний цамцнаас үнэр нь үнэртэв. Маш олон жил би эхнэрийнхээ нүүр лүү харж байгаагүйгээ тэгэхэд ойлгосон юм. Нүүрэнд нь үрчлээ сууж, үсэнд нь буурал сор гялтганажээ. Гэрлэлт түүний хувьд тийм ч амар зүйл байгаагүй нь харагдаж байлаа.

Гурав дахь өдөр надад хуучин дотно мэдрэмж төрөв. 10 жилийн өмнө тэврээд явж байсан тэр эмэгтэй яг энэ байна гэж би бодов. Дараагийн өдрүүдэд улам дотно санагдах боллоо. Өдөр ирэх бүр тэр надад хөнгөхөн санагдаж байв.

Нэг л өдөр би түүнийг надаас болж ямар их гуниг гутрал, сэтгэл өвдөлтийг мэдэрсэн болохыг ойлгосон юм. Толгойгоо барин суун тусах үед хүүгийн минь “Аав аа, ээжийг тэврээд яваарай” гэх дуу сонсогдов. Хүүгийн хувьд энэ нь тун баяр баясгалантай зуршил болон хувирчээ. Эхнэр минь хүүгээ энгэртээ наан тэврэхийг би анзаараад ойртон очоод тэврэхдээ түүний амьсгал хүзүү ирвэгнүүлэхийг мэдрэв. Би түүнийг хуримын анхны өдрийнх шиг сайн тэвэрсэн байлаа.

Сар дуусч сүүлчийн өдөр шийдвэр гаргах хэрэгтэй болоход нууц амрагийнхаа гэрт очоод “Намайг уучлаарай, би эхнэрээсээ салмааргүй байна” гэж хэлсэн юм. Гэр лүүгээ нисэх мэт яарч явахдаа хуримын өдрөө эхнэртээ үхэл биднийг салгатал хамт байж үргэлж гар дээрээ тэвэрч байх болно гэж амлаж байснаа саналаа. Замдаа цэцгийн дэлгүүрт түр саатаж эхнэрийнхээ дуртай цэцгийг авахдаа “Үхэл биднийг салгах хүртэл өглөө бүр чамайгаа гар дээрээ тэвэрч байх болно” гэж бичүүлсэн юм.

Баглаа цэцэг гартаа барин инээмсэглэн гэрийнхээ үүдээр ороход эхнэр минь унтаж байхдаа амьсгаа хураасан гэсэн мэдээ намайг угтаж авав. Эмч нар надад түүнийг минь хорт хавдраар удаан өвдсөнийг хэлсэн юм. Би нууц амрагтаа бүх цагаа зориулж байхдаа үүнийг нь анзаараагүй байжээ. Тэр үхэж буйгаа ойлгож байсан учир хүү бид хоёрын төлөө аль болох хамгийн сайн бүхнээ хийжээ. Миний амлалт амьдрал дээр биелж, эхнэрийн минь ухааны ачаар би хүүгийнхээ өмнө нэр бүтэн үлдсэн юм…

Нийтлэлч: Ш.Батзориг

3 Comments

  1. zochin says:

    zugeer l humuusiig uhaaraasai gesen zohiol shuudee. hereldehee l bodoh yum aa. bolson bodit yavdal gej hench heleegui baina. uurt chini anzaaraagui unet zuils baigaa gedgiig l merduuleh gesen baina.

  2. zaluuuuuuuuu says:

    Bitgii ingej ogtsom shal hudlaa zohiol ybuulj baiiiildaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa..

  3. horvoo says:

    ooo teneg novsh

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.