Сайн байцгаана уу? Би одоо 26 настай. Харин сүүлийн үед эргэн тойрныхон, танил тал, ах дүүс гээд таарсан хүн болгон л “Хүнтэй суугаач, оройтлоо шүү дээ” гээд байх юм. Ингээд сонсохоор үнэхээр тийм оройтчихсон юм байх даа гэж өөрөөсөө асуухад хүргэж байна.
Уг нь би гадаадад 4 жил ажиллаж амьдарч байгаад саяхан эх орондоо буцаж ирсэн юм. Гадаадад хөлс хүчээ урсгаж, амьдралын төлөө зүтгэж яваад Монголдоо ирээд ажил төрөлд ороод, одоо л нэг өөрийнхөөрөө тайван, амгалан байх уу даа гээд амьсгаа авч байтал яг энэ үгийг байнга сонсох боллоо.
Миний бодлоор одоо л өөрийгөө таньж мэдэх, ажил карьераа эхлүүлэх, санхүү болон сэтгэл зүйн хувьд хөл дээрээ бат зогсох үе шиг санагддаг. Гэтэл хүмүүс яарч сандраад, заавал нэг хүнтэй суучих ёстой юм шиг л шахчих юм.
Та нарынхаар бол 26 нас гэдэг чинь хүнтэй суухад үнэхээр оройтчихсон нас мөн үү? Эсвэл хүмүүсийн хандлага ийм байдаг уу, бодол саналаа хуваалцаач.
📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?
Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүхийг хүсвэл 📧 ЭНД ДАРААД бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.