Нөхөртэйгөө суугаад 11 жил болж байна аа. Энэ хугацаанд хүүхэдтэй болох гэж маш их мэрийж хичээж зүтгэж яваагүй эмнэлэг, очоогүй үзмэрч байхгүй дээ. Манай хүн даруу төлөв дуугүй л хүн. Хамаг зүйлийг би өөрөө л гүйж болгож бүтээнэ. Хажуу хавийн хүмүүс маань намайг өөрөө л гүйхээр нөхөртөө хариуцлага үүрүүл нөхрөө давраагаад байна л гэдэг.
Заримдаа маш их бачимдаж уурлах үе байдаг ч яаж ийгээд л асуудлыг зохицуулна. Байнга муудалцаад байдаггүй ч би хурааж байгаад нэг сайн хэлж сэтгэлээ онгойтол уйлж аваад л тайвширна. Хадмууд амьдралд оролцоод байдаггүй ч хүүдээ амь. Зарим нэг зүйл дээр голдоо ортол гомдож явдаг зүйлс их. Өнөөдөр манай хүн нэг засал хийлгэх байсын тэр заслыг хийлгэж байж дараа нь бид 2-т бас засал хийх байсан юм. Тэгтэл манай хүн хөдөлдөггүй ээ. Би амьхандаа өөрийнх нь учир өөрөө хөдлөг гэж бодохгүй юу?
Орой боллоо үнэхээр бүүр бачимдаад уур хүрээд бодож байсан гомдож явдаг бүх зүйлээ хэлсээн. Нөгөө даруу хүн чинь надад ч бас миний бодоогүй санаагүй үгсийг гол минь зурагдтал хэлсэн. Тэгсэн явна гээд л гарсан. Би чинь яахав дээ бас нэг эм шүү юм ухаантай юм болохоороо дотроо бол зүгээр л намайг уурлахыг болиулаад намайг уучлаарай гээд тэврээсэй л гэж хүссэн. Удалгүй чатаар чамд харуулгуулж амьдарч чадахгүй салъя гээд явуулжээ. Би тэгээ л гэлээ.
Гэхдээ хүн цагаа тулахаар маш их ганцаарддаг юм байна. Өнөөдөр надад уйлаад гүйгээд очих эцэг эх байхгүй. Бага байхад минь бурхан болсон. Яръя гэвч хэндээ ч гомдоллох юм. Би өөрөө л сонгосон миний л амьдрал. Үнэндээ одоо бүүр үнэхээр галзуурах нь шантарч байна. Би яг яах ёстой вэ? Хий дэмий л нулимс урсгаж сууна. Би яг юуг буруу хийсэн болоод амьдрал надад ингэж хатуурах нь вэ? Хэтэрхий үнэн ч зүтгэсэн нь буруу байсан юм болов уу?
Ингээд ч болов бичээд сэтгэл минь бага ч болов тайвширх шиг. Битгий хараагаарай та нар минь. Надад яг одоо юун төлөө энэ олон жилийг яах гэж энэ хүнтэй юунд найдаж амьдарч байсан юм бол гэж бодогдож сууна. Миний гэх бүхэн минь байсан бол ядаж тэднийгээ хараад зориг орохсон. Одоо надад хүсэл тэмүүлэл зорилго гээч юм түй ч алга. Зүгээр л бүхнийг орхиод хаашаа ч хамаагүй явмаар…
10 Comments
Лам хар гэж явхаар эмнэлгээр явж үр тогтоох чадвартай эсэхээ үзүүлээчээ. Нөхөр чинь үргүй бол шууд сал. Энэ насаараа сувай явна гэж юу байхав. Өөрт чинь байгаа бол хүүхэд үрчилж ав. Эсвэл тээгч эх хөлсөлж ав
Энэ чин юу гсн үгийн чи одоо 18т уу “Би чинь яахав дээ бас нэг эм шүү юм ухаантай юм болохоороо дотроо бол зүгээр л намайг уурлахыг болиулаад намайг уучлаарай гээд тэврээсэй л гэж хүссэн” зүгээр л ярилцалдаа баахан учир зүгггүй уурлаж хашгирч, харааж зүхэж байснаа тэгснээ “Би яг юуг буруу хийсэн болоод амьдрал надад ингэж хатуурах нь вэ? Хэтэрхий үнэн ч зүтгэсэн нь буруу байсан юм болов уу?” Ч гэхшиг. Асуудал өөрт чин бна. Сэтгэл зүйч дээр 2лаа оч.
Chinii undguvch asudlgu bval nuhur cn l asudlta bj ! 2ula zgr herne bolku bol taardggu humus bdgima. salaad uur uur hunte bolonguta shuud jiremselsn case bdg shu. End emorod bval gadgsha garj amidr.
гомдол нь үзэн ядалт болно үзэн ядалт нь хорсол занал болно хэн нэгнийг зүрх сэтгэлдээ хорсож занах юм бол бие өвчилдөг. уйлаад голдоо ортлоо гомдлоо гээд бүх зүйл чинь улам дорднууд гэхээс дээрдэхгүй жирэмсэн болдоггүй чинь хүртэл сэтгэл санаатай чинь холбоотойдогоо. чамд хайртай тулдаа л үр хүүхэд төрүүлж өгөөгүй ч 11 жил найдлага тавьж амьдарсан байна. гомдох биш харин ч тэр хүнд баярлах хэрэгтэйм бишүү. Амьдралдаа учирсан хэнийг ч битгий буруутга. Сайн хүмүүс баяр баясгалан өгнө. Муу хүмүүс туршлага үлдээнэ. Түүнээс дор хүмүүс чамд сургамж болно. гомдол хорсол үзэн ядалт тээж өнгөрсөндөө амьдарч явахаар бүгдийг уучлаад ирээдүйгээ харж яваарай. үр хүүхэд төрүүлж чадахгүй бол ганц бие аавууд зөндөө л байна хүний хүүхдийг өөрийн хүүхэд шигээ өсгөхөд төрсөн хүүхдээс өөрцгүй болдог юм аа. амьдрал баялаг шүү дээ.
Шүтлэггүй хүн байвал юун тэр засал. Би лав тэр засал байтугай мөр гаргах ном уншуулах юм ч хийдэггүй, дургүй
Tiim oldohgvi shvv chamaig law hetseej huurahgvi Ter hvn.amdiral muu hvn ih shvv Sain bodooroi
За хүмүүсээ энэ хүн битгий хараагаарай гэж гуйсан байна.Ямарч хүн хараалгахыг хүсэхгүй ,та нар хараамаар байвал сэтгэгдэл бичихгүй алгасч байгаарай
Захидлын эзэнд гэж хэлэхэд нэг л өдөр нар гарнаа нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгддэг юм шүү.Амьралд эрээн бараан ,жаргал зовлон ээлжилдэг хорвоо шүү
Ярилцая
Хөөх хүүхэд төрүүлж өгөхгүй хүний хажууд 11 жил амьдарнаа. Яаая ямар хэцүү байсан бол. Ямар их тэвчээр вэ.
Засал хийлгээд хүүхэдтэй болчино гээд бодоод явдаг нээрээ үнэндээ л цөхрөнгөө барж дээ. Ямартай ч лам бөө чамайг хүүхэдтэй болгохгүй гэдгийг хэлчий даа. Өөрөө чадахгүй бол савандаа хүүхэд суулгуул.
Өөртөө эхлээд дүгнэлт хийсэн нь дээр байх даа даруу төлөв хүнийг яг тэр чигт нь л үлдээ л дээ. Өөр хэн нэгэнд тэр хүн чинь олдохгүй оюун эрдэнэ ч юм билүү хажуунаас нь мэрээд тэвчээрийг нь бараад байдаг бололтой. Хүүхэд олохгүй бол өөр аргаар хүүхэдтэй болох талаар судалж үзээч гурван Гал эмнэлэгт үр суулгадаг юм билээ. Хажуудахаа мэрэх биш сэтгэл зүйгээ удирдаж сур сэтгэл зүйчид очиж эмчилгээ хийгдэ гэж зөвлөе дөө