Үйлийн үр хаалга андуурахгүй ээ гэж үнэн шүү…

Сайн байцгаана уу. Зүгээр л хамаг юм аа бичээд сэтгэлээ онгойлгож өмнөх шигээ амьдрахын тулд өөрийн дотор байгаа зүйлээ бичмээр санагдаад, цаг агаар орчин нөлөөлж байгаа байх аа. Болж өгвөл битгий харааж зүхээрэй.

Би ганц бие ээж л дээ. 11 оноос хойш нэг ч хүнтэй уулзаж учралгүй зөвхөн урьдахаа харж бусдад нөхөргүй юм чинь аргагүй ш дээ гэж хэлүүлэхгүйг (бусдад муугаа харуулахгүй) хичээж амьдарсан. Энэ хооронд нэг ч хүнтэй уулзаагүй харин 17 онд ажлынхаа өөрөөсөө 4 залууд үнэхээр их татагдаад нэг хэсэг уулзаж учирсан. 21 онд байдал жоохон гүнзгийрэх гээд охин минь дөнгөж 10-хан настай байхад би өөрийн жаргалаа бодоод хойд эцгийн гар харуулж болохгүй дээрээс нь надаас дүү өмнө нь гэр бүл зохиож үзээгүй хүнтэй суулаа гэхэд намайг гэр бүл нь хүлээж авахгүй байх гэсэн бодлоос болоод салж, ажлаа сольж ер нь холбогдох ямар ч боломж үлдээлгүй явсан.

22 онд шинэ ажилд орж бүхнийг эхнээс нь эхэлж амаргүй байсан л даа гэтэл ажлынхаа нэг залууд үнэхээр татагдсан муухайгаар бол явалдсан. Тэр хүн гэр бүлтэй байсан л даа өөр нэг эмэгтэйг гомдоож байгаагаа мэдээд тархи боль гэж байсан ч сэтгэл минь яагаад дийлдэхгүй байсан. Гэмшинэ өөрийгөө үнэхээр алдаа хийж байгаагаа мэдээд л байсан. 24 оны 10 сард жирэмсэн болсонгоо мэдээд яахаа мэдэхгүй байдалд хүрсэн. ЭХО-д харууллаа эмч за миний хүү 2 л ихэр харагдаад байна их тонустай байна шүү яаралтай эмнэлэг орж үзүүл ядаж байхад доогуур үзчихлээ эвгүй байна эмнэлэг яв гэсэн ч би яваагүй юм л даа. Маргааш орой нь доошоо их хэмжээтэй цус алдсан ч бас яваагүй. Эмч нарын нөхрөө дууд гэдэг үгнээс үнэхээр санаа зовоод…

3 дахь өглөө ажмлдаа явж байх даа ухаан алдаад эх нялхаст түргэнээр хүргэгдсэн мэдээж цэвэрлэж авахуулсан. Би тэр хүнээс надад ганц аяга шөл аваад ирэх үү гэхэд ажилтай байна гээд ирээгүй. Гэтэл хүндрэл үүсэж цусны бүлэгнэлтгүй цус алдаад сав умайг авна гээд эмч нарыг хэлэхэд би яаж ч чадаагүй хий уйлахаас өөр юу хийгээгүй. Миний л хийсэн буруу зүйлийн үр төлөөс ингэж ирж дээ л гэж бодогдоод дотор нэг л харанхуйлсан, хар бараан байсан ч би яагаад ч юм тэр хүнийг хүлээсээр л байсан. Даанч ирэх нь бүү хэл яриа ч үгүй маш их гомдсон зүгээр өмнөх ажлаа хийгээд энгийн амьдарч байсан намайг яах гэж өдөж, мсж, утсаар ярьж уулзах гэж ирж байж дасгасын бол гээд их л гомдсон.

Эмч нарын буянаар би эрүүл саруул болсон ч бас дуусаагүй байсан ходоодны хавдартай гэсэн онош гарсан нь үнэхээр аймаар байсан ч одоо бодоод бүхнээ бурхан намайг нэг сайн ташуурдаж ухаан суу гэсний илрэл гэж бодож байгаа, тэгж өвдөөгүй бол би хавдараа дөнгөж эхэлж байхад нь мэдээд эмчлүүлэхгүй л байх байсан байх. Тэр хүнд ч гомдохоо байсан миний буруу ч гэж бодохоо байсан тэр хүний эхнэрт хийсэн гэмээ би мах цусаараа төлсөн л гэж болож байгаа. Гэхдээ дотроо үргэлж өршөөл гуйж байгаа. Охид минь нэг л зүйлийг хэлье гэр бүлтэй хүн чамайг хэзээ ч бодохгүй үргэлж гэр бүл нь нэгт байх болно бас ч ирэхгүй үрээ орхиод чамайг хэзээ сонгохгүй гэдгийг ойлго! Үйлийн үр хаалга андуурахгүй ээ гэж үнэн шүү…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.