Би ямар нэг зүйлээр гомдлоо тайлмаар байна

Би 30 гаран настай жирийн л нэг ажил хийдэг эмэгтэй. Нөхөр гэж даварсан новшийг бодохоор дургүй хүрээд байна. Сүүлийн хэдэн жил жилийн бараг хагас хугацаанд хотод очиж ажиллаж байсан. Хувийн жижиг компани байгууулсан. Би өөрөө ажил хийдэг болохоор тэр бүр мөнгө нэхэж аваад байдаггүй байсан. Нөхөр сард над руу 200, 300к л явуулдаг байсан. Энэ жил харин хүүхэд харуулах хөлстэй нийлээд сард саяыг нилээн нэхүүлж байж өгч байна.

Саяхан сар гарангийн өмнө ирэхээсээ урд нэг хүүхэнтэй хэд хэд уулзаж в.каллаар залгаж амралтад хамт явья гэж хүртэл хэлсэн байсан. Нөгөө хүүхэн нь эхнэр хүүхэдтэй гэж мэдээгүй гэх шиг. Тэгээд би сална нтр гээд нэлээн юм болсон. 2 хүүхэдтэй юм л даа. Нэг нь бүр жаахан. Тэгээд хүүхдүүдээ бодоод уучилчих нтр гээл хуцаад байсан. Гэвч би энэ новшийн хийсэн зүйл бодогдоод тайван ч байж чадахгүй байна. Би хүүхдүүдээ харсаар. Нөхөр гэгч ажил хийж байгаа нэртэй хотод. Олсон орлогоосоо түрүү жил эгчдээ байр авч өгөхөд надад хэлэлгүй 50 сая зээлсэн байсан. Тэгчээд гэртээ 5 саяар засвар хийснээ аягүй сүр болгоно. Хүүхдийн мөнгөнөөс хүртэл зээлж байж хийсэн. Яах вэ буцааж хийсэн ухаантай. Ажил хийгээд хэдэн төгрөг орж ирснийг нуугаад бараг шахуу хэлдэггүй.

Чи надаас салахгүй гэвэл олсон орлогоо тайлагнаж бай гэхэд худал за гээд байхгүй. Намайг баяр ёслол төрсөн өдрөөр баярлуулж байсан тохиолдол ховор доо. Бодохоор дургүй хүрээд байна хийсэн үйлдэл нь мартагдаж өгөхгүй. Яаж энэ новшийг хашраах вэ? Ийм хүнд итгэж амьдарна гэх ямар ч итгэл алга. Анхнаас нь арай дэндүү сул чөлөөтэй тавьж явуулсан юм уу даа би гэдэг хүн. Салъя гэхэд би өчнөөн жил хүүхдүүдээ харж зөндөө л ачаалал авсан. Энэ мууг дахиад баярлуулаад ганц бие хүн шиг яв2 гэх гэхээр уур хүрээд байна. Би ямар нэг зүйлээр гомдлоо тайлмаар байна. Хашраамаар байна. Эсвэл хүүхдүүдтэй нь үлдээгээд хаа нэг тийш явмаар байна. Санхүү мөнгийг нь яасан ийсэнг мэддэг баймаар байна. Хүн ер нь хэтэрхий зөөлөн байгаад дэмий юм байна. Зөвлөөд өгөх хүн байхгүй болохоор та бүхнээс тусламж хүсч байна…

3 Comments

  1. Emo zaluu says:

    bi cmag jarganshu hrhhrhhrhrhhrhhehehehehehheheheheheheheheuheheuheueheuheheueiihihihihikeke

  2. Johny johny says:

    Haana bdiin nadtai sexdhimvv

  3. boldoo says:

    хаха даварсан шулам вэ? чамд олсон орлого дансны хуулга үзүүлэх естой юу? чиний боол уу? мэдрэлээ шалгуул матараа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.