Ингэж байсаар насыг барах уу?

20 жил ханилсан нөхрөөсөө салахаар шийдсэн хүн байна аа. Архичин нөхөр нэг ч өдөр эрүүл байхгүй, тасарч босч ирээд хэрүүл зодоон. Гол нь манай аав ээжийн хашаа байшинд амьдардаг. Салъя гээд хөөсөн ч явахгүй юм. Шүүх цагдаа болсон ч ирээд л суучих юм. Яаж явуулдаг юм бэ?

Хашаа байшингаа зараад зугатаад нүүгээд явъя гэж бодохоор зарагдахгүй юм. Ингээд байгаад байвал би яг амиа хорлох нь ээ. Архичин болоод хайр сэтгэл гэж юу ч үгүй болсон, ухаан санаа нь ч элий балай болоод юм ойлгохоо ч байсан хүнийг яавал дээр вэ? Амьдралаа бүтэн байг гэж тэссээр тэвчээр алдрах нь.

Би уг нь хүүхдүүддээ хэрэгтэй л байх даа. Хатан ухаан гаргах ч тэнхэлгүй болсон, амьдралд гутарсан, сэтгэлзүйн хүнд дарамтанд орсон хүн яах ч аргаа олохгүй уймраад энд бичиж байна. Яавал дээр вэ? Монгол эмэгтэйчүүд эртнээс зовлонг тэвчсээр ирсэн байх гээд ингэж байсаар насыг барах уу? Салахаар хүүхдүүдээ ганцаараа өсгөх хэцүү байх даа…

1 Comment

  1. Duger says:

    Архичин би энэ зовлонг бас амсаж явна тиймээ бусадтай харьцуулахаар тэгээд нөгөө хүнийхээ дарамтанд орохоор эхлээд хүнийг дандаа харьцуулж харахаар авгайд хэцүү биз дээ болгоё бүтээе гэдэг ч өөрт нь давуу хайрын эрх нэмбэл тэгээд л юу гэхэв жолооч асрагч дуудсан үед нь бэлэн байгч даанч танил тал байхгүй гайгүй хаячих мөнгөгүй хамаатнуудын ам хэлний бай болсон хамгийн гол өөрийн бүх юмны гологдол 4болох юм даа сайн хусаад үгэндээ байлгахгүй бол эмэгтэй хүн ч хүн биш чөтгөр шулам болно одоо үхүүлэхийг яаруулаад л нэг үгтэй миний л нэг ингэж яваагүй бол архичин болсон байгаа гэдэг ишлэл үгийн тайлбар болж дээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.