Ийм юманд гарц гаргалгаа гэж байх болов уу?

Сайн байцгаана уу? Би 40 гаран настай хамгийн гол нь анги буюу ижил хүйстэн эрэгтэй юм аа. Хүнтэй огт суугаагүй, үр хүүхэдтэй болъё гэж бодож явсаар өдийг хүрлээ. Ажил, ойр хавийн таньдаг хүмүүсийн хоорондох хов жив, дээрэлхэлт зэргийг тэвчиж л амьдарч байна. Мөн шинээр танилцсан хүмүүст эхнэр хүүхэдтэй гэж хэлээд дараа нь үнэн нь баригдах вий гэсэн айдас бол байнга байна.

Хэвийн бэлгийн чиг баримжаатай эмэгтэйтэй ханилж сууна гэвэл харилцан бие биеэ зовоосон болох гээд байна. Иймд бие биеэ ойлгох лесби бүсгүйтэй танилцаж харилцан ойлголцлын үндсэн дээр хамтран амьдрах хүсэлтэй гэх үү дээ. Үр хүүхэд нь гараад ирвэл хайр ундраад л бие биедээ эвлэгхэн гол нь үрсийнхээ төлөө амьдарч болох байх гэж бодох юм. 30 орчим насны, бонусгүй, бие биеэ ойлгож болох бүсгүйг хайж байна. Бүр болохгүй бол нэг жаахан хүүхэдтэй байсан ч яахав дээ.

Ер нь ийм юманд гаргалгаа гэж байна уу? Чин сэтгэлийн зөвлөгөө хайж байна. Би уг нь өөрийгээ хүний хувьд муу хүн гэж боддоггүй. Гэхдээ хэрвээ чи ижил хүйстэн бол автоматаар хулгайчаас дор үзэгдэх юм. Сэтгэлийн шаналгаагаа яаж багасгамаар ч юм бэ дээ? Цаг хугацаа ч явсаар л байна…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.