Одоо 42-той хүүхэдгүй ганц бие эмэгтэй. Ойрдоо 1 хүнтэй уулзаж байгаа гэтэл 5 өдөр ажиллаад амралтын 2 өдөр нь уугаад хэвтдэг юм байна. Ажиглаад л байгаа ийм хүнтэй ирээдүй харагдахгүй л байна. Ийм хүн хамт амьдарвал өөрчлөгдөнө гэж байх болов уу?
Бид 2 зам нийлэхгүй юм байна эртхэн болъё гэхээр болно бүтнээ л гэдэг, одоо тэгээд ийм байдгийг нь мэддэг болоод сэтгэл ч догдлохоо больж байна. Хэдэн хувцсаа аваад очиж хамт байя гэдэг өөртөө зовлон нэмэх юм шиг санагдаад байх юм. Хайртай дуртай гэдэг ч хор нь гарсан эмэгтэй дээр нь бэлэн юман дээр ирэх хүсэлтэй хүн шиг санагдаад байх юм. Эсвэл би дэндүү хаширлаад муу санаа гаргаад байна уу?
1 Comment
Архи тамхиа хянаж чадахгүй хүн хэцүү.Хоног дараалж уудаг хүнийг хүн засахгүй.Ихэнхи нь засардаггүй, ялангуяа 40 дөхсөн насныхан бол цаашдаа ихэнхи нь нэмэргүй.