Сайн байцгаана уу эгч нараа? Үнэхээр асуухгүй л бол болохгүй байна. Би 21 настай нөхөр маань 20. Би жирмэсэн одоо 2 сартай. Ер нь 2уулаа бизнес эрхлээд өөрсдийн гэсэн дэлгүүртэй аав ээжээсээ мөнгө төгрөг авахгүйгээр, тусдаа, 2 өрөө өөрсдийн гэсэн байртай машинтай сайхан л амьдарч байна.
Даанч нэг юм нь нөхөртэйгөө байнга муудалцах юм аа. Би ийм юм болохгүй байна иймэрхүү асуудлууд байна гэхээр уурлана. Тэгээд би нэг хатуу ширүүн чи жоохон ядаж гэр орондоо нэмэртэй бай гэхээр үг авахгүй. Би чинь эмэгтэй хүн хааяа нэг аашлахаар ёооо писдааа тэгээд яах гээд байгаа юмбэдээ гэнэ. Намайг үглэхээр маргааш нь ээж дээрээ очоод хэлчихнэ. Ээж нь болж бүтэхгүй бол салаачдээ л гэнэ. Би тэр хүнийг хорьж цагдаж зовоосон бишдээ. Сүүлдээ өөрийгөө айл гэрийн ноён нуруу эр хүн мэтээр хардаг болчихлоо.
Тэгээд өдөржингөө муудалцчихаад зүгээр л сайхан нам унтаад өгнө. Би шөнө 2, 3 болтол уйлна. Би тэгэж ээждээ ийм байгаагаа хэлдэггүй. Би чадна гээд өөрөө гэрээсээ явсан болохоор. Өмнө нь салъя гэхэд чамгүй амьдарч чадахгүй энээ тэрээ гээд л. Тэгээд юу ч болж байсан дандаа ээждээ хэлнэ. Ээж нь мэдээж хүүгээ өмөөрнө шдэ би одоо яг яах ёстой юм бэ надад зөвлөөч тэгэх үү?