26, 27-той залуу хосууд юм аа. 7 жил үерхээд, хамт амьдраад хоёр талын гэрээрээ орж гардаг дотно харилцаатай. Өөрсдөө хариуцлага даах боломжтой болохоороо хүүхэдтэй болъё гээд хүүхдийн сэдэв хөндөгдөөгүй удаж байгаа. Хэн хэн нь ууж идэх дургүй шоуддаггүй, ажил гэрийн хооронд л амьдардаг юм аа.

Сүүлийн үед харин хосууд шиг санагдахаа болих боллоо. Сард ганц хоёр л дотно харилцаанд орно угаасаа жоохон хуучинсаг үзэлтэй гэх юм уу, анх үерхэж эхлэхэд ч цөөхөн байсан, хааяа нэг үнсэх гэхээр бараг гайхах нь холгүй халуун дотно харилцаа байхгүй болчихсон байна. Харилцаагаа авч үлдэх гээд л ингэ тэг гээд хэдэн үг хэлвэл тэрийг нь өөрийг нь голж шүүмжиллээ гэж хүлээж авч уурладаг болчихсон. Би болохоор хайрлахгүй халамжлахгүй анхаарахгүй байгаад нь гомдож туниад. Элдэв араар тавилт, хүчирхийлэл гээд аль нь ч байхгүй, угаасаа хосууд удаан үерхээд ирэхээр анхных шигээ байж чадахгүйг мэдэж байгаа ч гэсэн дахиад цаана нь зөндөө он жилүүд байхад одоо ийм хоосон мэдрэмж төрөөд байвал цаашид бүр л хөндийрөх байх гээд л шаардлага тавихаар уурлана, ярилцая хоюулаа гээд хамт суугаад ярих гэхээр би л ганцаараа яриад тэр ерөөсөө ярихгүй. Тогтвортой харилцаанд дуртай болохоор ийм зүйлээс болоод салах тухай бодмооргүй байдаг. Иймэрхүү төстэй байдалд орж байсан хүмүүс байгаа болов уу? 7 жил хамт байсан харилцааг зогсоох цаг нь болсон юм болов уу?