Сайн байцгаана уу. Сэтгэлээ нээж, та бүхнээс үнэтэй зөвлөгөө авах гэсэн юм аа. Миний бие одоо 21 настай, ганц бие ээж. Охин минь одоо 9 сар хүрч байна. Би охиныхоо аавд үнэхээр дэндүү их хайртай, дурлаж байж энэ сайхан үрээ тэвэрсэн юм.
Даанч түүний хувьд бүх зүйл эсрэгээрээ байж. Одоо эргээд бодохноо тэр залууд надад өгөх ямар ч хайр сэтгэл байгаагүй, зөвхөн надтай дотно харьцаанд орох л хүсэлтэй байж, би ердөө л түр зуурынх нь хүн байсан юм байна лээ. Тэр хүн одоо хүртэл охинтой гэдгээ ч мэдэхгүй яваа, би ч өөрөө хэлээгүй юм.
Харин ойрын өдрүүдэд түүнд хүүхдийнхээ тухай заавал хэлэх ёстой юм шиг бодол толгойноос салахаа байлаа. Охиноо бүр ухаан орж, орчноо таньдаг болохоос нь өмнө аавтай нь уулзуулах ёстой ч юм шиг санагдаад байх юм. Та бүхэн надад зөвлөөд өгөөч, тэр хүнтэй эргэж холбогдоод хүүхэдтэй болсон гэдгээ хэлсэн нь дээр болов уу, эсвэл зүгээр л ингээд чимээгүй өсгөсөн нь дээр үү? Амьдралын туршлагатай эгч нар, хүмүүс минь туслаарай.