Сайн байцгаана уу. Сэтгэлээ нээж, та бүхнээс үнэтэй зөвлөгөө авах гэсэн юм аа. Миний бие одоо 21 настай, ганц бие ээж. Охин минь одоо 9 сар хүрч байна. Би охиныхоо аавд үнэхээр дэндүү их хайртай, дурлаж байж энэ сайхан үрээ тэвэрсэн юм.
Даанч түүний хувьд бүх зүйл эсрэгээрээ байж. Одоо эргээд бодохноо тэр залууд надад өгөх ямар ч хайр сэтгэл байгаагүй, зөвхөн надтай дотно харьцаанд орох л хүсэлтэй байж, би ердөө л түр зуурынх нь хүн байсан юм байна лээ. Тэр хүн одоо хүртэл охинтой гэдгээ ч мэдэхгүй яваа, би ч өөрөө хэлээгүй юм.
Харин ойрын өдрүүдэд түүнд хүүхдийнхээ тухай заавал хэлэх ёстой юм шиг бодол толгойноос салахаа байлаа. Охиноо бүр ухаан орж, орчноо таньдаг болохоос нь өмнө аавтай нь уулзуулах ёстой ч юм шиг санагдаад байх юм. Та бүхэн надад зөвлөөд өгөөч, тэр хүнтэй эргэж холбогдоод хүүхэдтэй болсон гэдгээ хэлсэн нь дээр болов уу, эсвэл зүгээр л ингээд чимээгүй өсгөсөн нь дээр үү? Амьдралын туршлагатай эгч нар, хүмүүс минь туслаарай.
4 Comments
Яаж хүлээж авах нь тэр хүний хэрэг. Хүн төрхтэй хүн бол ямар сайн хэрэг. Тийм биш байсан ч хожим хэрэв хэлсэн бол яах байсан бол гэж харамсахгүйн тулд, чи надад хэлээгүй шүү дээ гэдэг үгэнд унахгүйн тулд, яагаад аавд миний тухай хэлээгүй юм гэж хэлүүлэхгүйн тулд хэлэх хэрэгтэй. Хэллээ гээд юу алдана гэж. Сайнаар бодвол нэг монгол охин элэг бүтэн өснө. Ямар гоё. Саараар бодвол хүн шиг хүн биш байжээ гэдэг нь дахин тодорхой болно. Харин ч хожим элдэв бодол орж ирэх үед энэ хүнтэй нийлвэл би нар үзэх билүү гэдэг бодолд хариулт болно. Ямар нэг хүлээлт тавилгүйгээр зүгээр л хэлэхэд болно. Амьдралд нь аз жаргал хүсье ээ.
heleed yhuu yu uurchlugdunu gj cham deer irne gj uu huuhdees bolj uu chamd fuck uguy eswel huuhdiin mungu awah gj uu chamd bas l fuck uguy chi yuch olj doloohgui bodit unenteigee ewler oilgo chi hench bish ynhan sanagdsan bolhoor chmg haysan ene chin hangalttai bish uu uuruu haygdchihaad odoo huuhdee haygdahiig dawhar uzeh gd bgaa mal uu chi
Chi zugeer uheech ingej stresstei amidarch baihaar
Хэлэх хэрэгтэй бүхнийг үнэнээр нь бодитоор нь… Хэлэхгүй бол үнэхээр болохгүй, юу ч өөрчлөгдөхгүй. Нууж болохгүй. Тэр хүн өөрчлөгөж ч магад. Юу болохыг таашгүй уЧраас.