ЗА ОДОО ЯАЖ АМЬДРАХ ВЭ?

Сайн байцгаана уу. Өнөөдөр миний хувьд үнэхээр яасан онцгүй, харанхуй мэдээтэй өдөр вэ… Дотроо үргэлж эмээж, айж явсан ч хэзээ ч ил гаргаж, нүүр тулж чаддаггүй байсан тэр аймшигтай зүйлтэйгээ өнөөдөр яг нүүр туллаа.

36 ЦАГИЙН ҮЙЛЧЛЭЛТЭЙ ШИНЭ ҮЕИЙН ВИАГРА

Би үр тогтоох чадваргүй буюу үргүйдэлтэй гэдгээ өнөөдөр албан ёсоор мэдлээ. Одоо яг яаж амьдрах ёстойгоо ч мэдэхгүй, дотор минь орчлон дэлхий орвонгоороо эргэчих шиг л байна. Цаашид юунд итгэж найдаж, юуны төлөө зүтгэх вэ? Амьдралын минь зорилго одоо юу болох вэ? Яг ийм хүнд зүйлтэй нүүр тулж байсан хүн та нарын дунд байна уу?

Надтай адилхан ийм хэцүү онош сонсчихоод, сэтгэлээр уналгүй даваад, сайхан амьдарч байгаа хүн байвал урам хайрлаач. Эсвэл өөртэйгөө адилхан үр хүүхэдтэй болох боломжгүй эмэгтэй хүнтэй амьдралаа холбоод, дундаа хүүхэд өргөж аваад амьдарвал дээр болов уу? Ер нь нийгэмд над шиг эр хүнийг ойлгоод, сэтгэлээрээ сайхан амьдарсан гэр бүлийн тохиолдол байдаг уу? Одоо яг яах ёстойгоо мэдэхгүй толгой эргэж байна. Надад жоохон ч гэсэн урам хайрлаач… Шаардлагатай бол чат бичиж, надтай илэн далангүй ярилцах хүмүүс байна уу? Сэтгэгдлээ үлдээгээрэй.

2 Comments

  1. З222 says:

    Юу л даа. Чи эхнэртэй бол эхнэртээ хиймэл үр тогтоолгоод жирэмслүүлээд гэдсэнд байхаас нь хамт байгаад төрүүлж өсгөж болно л доо. Яах вэ чамтай төсгүй ч гэсэн эхийн хэвлийд байхаас нь хайрлаад энхрийлэлд том болговол чамд ч арай дээр байлгүй дэн

  2. З says:

    Юу л даа. Чи эхнэртэй бол эхнэртээ хиймэл үр тогтоолгоод жирэмслүүлээд гэдсэнд байхаас нь хамт байгаад төрүүлж өсгөж болно л доо. Яах вэ чамтай төсгүй ч гэсэн эхийн хэвлийд байхаас нь хайрлаад энхрийлэлд том болговол чамд ч арай дээр байлгүй дэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.