Сайн байцгаана уу. Өнөөдөр миний хувьд үнэхээр яасан онцгүй, харанхуй мэдээтэй өдөр вэ… Дотроо үргэлж эмээж, айж явсан ч хэзээ ч ил гаргаж, нүүр тулж чаддаггүй байсан тэр аймшигтай зүйлтэйгээ өнөөдөр яг нүүр туллаа.
Би үр тогтоох чадваргүй буюу үргүйдэлтэй гэдгээ өнөөдөр албан ёсоор мэдлээ. Одоо яг яаж амьдрах ёстойгоо ч мэдэхгүй, дотор минь орчлон дэлхий орвонгоороо эргэчих шиг л байна. Цаашид юунд итгэж найдаж, юуны төлөө зүтгэх вэ? Амьдралын минь зорилго одоо юу болох вэ? Яг ийм хүнд зүйлтэй нүүр тулж байсан хүн та нарын дунд байна уу?
Надтай адилхан ийм хэцүү онош сонсчихоод, сэтгэлээр уналгүй даваад, сайхан амьдарч байгаа хүн байвал урам хайрлаач. Эсвэл өөртэйгөө адилхан үр хүүхэдтэй болох боломжгүй эмэгтэй хүнтэй амьдралаа холбоод, дундаа хүүхэд өргөж аваад амьдарвал дээр болов уу? Ер нь нийгэмд над шиг эр хүнийг ойлгоод, сэтгэлээрээ сайхан амьдарсан гэр бүлийн тохиолдол байдаг уу? Одоо яг яах ёстойгоо мэдэхгүй толгой эргэж байна. Надад жоохон ч гэсэн урам хайрлаач… Шаардлагатай бол чат бичиж, надтай илэн далангүй ярилцах хүмүүс байна уу? Сэтгэгдлээ үлдээгээрэй.
7 Comments
Үргүй гэдэг ээ хаана үзүүлсэн бэ гэдэг их чухал шүү.
Олоон жилийн өмнө эхнэр бид хоёр хүүхэд олохгүй олон жил болсон ч одоо хүүхдүүдтэй,
Одоо ямар болсоныг мэдэхгүй ч тухайн үед бол хүн амьтан таарвал гадагшаа явж үзүүлэхийг л зөвлөнө гэсэн дүгнэлттэй үлдсэн дээ.
Baga nasnii 2 huuhedtei sain emegteitei taaraad durlaltaad 2 baby d ni hair halamj uzuuleh huvilbar bn.
Солонгос руу явж үзүүлээрэй,Би бас тийм оноштой байсан сөүлийн ча эмнэлэгт үзүүлсэн эр бэлгийн эс байх ёстой хэмжээний 5 хувьд байна гэсэн
Түүвэрлэж аваад үр суулгуулсан амжилттай болсон
эхнэртэй болоод өөрийн төрсөн ах, дүү цусан төрлийхөө хүнээс үрийг нь эхнэртээ шилжүүлэн суулгачихаа. манай нэг хамаатан өөрөө үргүй ч гэсэн төрсөн дүүгийхээ үрийг шилжүүлэн суулгуулаад одоо 2 ч хүүхэдтэй болсон сайхан аз жаргалтай амьдарч байна.
huuye duu bolon duugiinh ehner huuheded yamar bhu bodoj uzsenu iim teneg zuilee bolimoor yum
Юу л даа. Чи эхнэртэй бол эхнэртээ хиймэл үр тогтоолгоод жирэмслүүлээд гэдсэнд байхаас нь хамт байгаад төрүүлж өсгөж болно л доо. Яах вэ чамтай төсгүй ч гэсэн эхийн хэвлийд байхаас нь хайрлаад энхрийлэлд том болговол чамд ч арай дээр байлгүй дэн
Юу л даа. Чи эхнэртэй бол эхнэртээ хиймэл үр тогтоолгоод жирэмслүүлээд гэдсэнд байхаас нь хамт байгаад төрүүлж өсгөж болно л доо. Яах вэ чамтай төсгүй ч гэсэн эхийн хэвлийд байхаас нь хайрлаад энхрийлэлд том болговол чамд ч арай дээр байлгүй дэн