Миний сэтгэл санаа маш цэгцгүй, харанхуй ангал руу унаад байгаа юм шиг байна

Бүгдэд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Анх удаагаа л сэтгэлээ нээж бичиж байна. Би одоо 21 нас хүрэх гэж байгаа жирийн нэг эмэгтэй. Багаасаа л гэртээ байх дургүй хүүхэд байсан юм. Учир нь би хойд аавтай байсан бөгөөд тэр хүн намайг гэр бүлийнхээ нэг гишүүнээр хүлээн авах маш дургүй байв.

Надад өчнөөн муухай ааш авир гаргаж, ээжид мэдэгдэхгүйгээр намайг гадуурхаж, идэх хоолыг минь хүртэл харамлан, хулгайч нохойтой харьцаж байгаа мэт хардаг байлаа. Ингээд би 6 настайгаасаа л эгчийхийгээ зорин очиж, 18 нас хүртлээ эгчийгээ дагаж амьдарсан юм.

18 хүрээд гэртээ байхаас өөр аргагүй болоход амьдрал яг л нөгөө байснаараа байх гээд байсан тул би эсэргүүцэж эхэлсэн. Ингэх болгондоо муу ээжийгээ гомдоож байгаагаа тухайн үедээ ойлгоогүй юм. Багаас ундран гарч ирэх гомдол одоо хүртэл арилахгүй, нөгөө хүн ч намайг тайван байлгахгүй болохоор миний гэдэн хөдлөөд, бүх зүйлд гөжүүдэлж, буруу юм бодоод байх юм.

Ингэж явсаар сүүлийн 3 жилд ээж, дүү, хойд аав гээд хэнтэй нь ч ойлголцохоо болисон. Ганц ярилцдаг хүн нь ээж маань байтал уулзах болгондоо зөрж муудалцаад, хэвэндээ орохоор бүр ч хэцүү болох юм. Ингэж өөрийгөө тусгаарласаар байгаад би яаж амьдраад байгаагаа ч ойлгохоо болилоо. Хамгийн хэцүү нь ээжийгээ байнга гомдоож, сэтгэлд нь сэв суулган уйлуулж байгаа явдал юм. “Би яагаад ийм байдаг юм бэ” гэж бодохоор л галзуурах гэж байгаа юм шиг санагдах юм.

Надад одоо амьдрах утга учир алга. Би зүгээр л бусад шиг нэг сайхан гэр бүл шиг амьдарч, халуун дулаан гэр бүлтэй байж үзэхийг л хүссэн юм. Миний сэтгэл санаа маш цэгцгүй, харанхуй ангал руу унаад байгаа юм шиг байна. Надад туслаач.

📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?

Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.