Бүгдэд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Анх удаагаа л сэтгэлээ нээж бичиж байна. Би одоо 21 нас хүрэх гэж байгаа жирийн нэг эмэгтэй. Багаасаа л гэртээ байх дургүй хүүхэд байсан юм. Учир нь би хойд аавтай байсан бөгөөд тэр хүн намайг гэр бүлийнхээ нэг гишүүнээр хүлээн авах маш дургүй байв.
Надад өчнөөн муухай ааш авир гаргаж, ээжид мэдэгдэхгүйгээр намайг гадуурхаж, идэх хоолыг минь хүртэл харамлан, хулгайч нохойтой харьцаж байгаа мэт хардаг байлаа. Ингээд би 6 настайгаасаа л эгчийхийгээ зорин очиж, 18 нас хүртлээ эгчийгээ дагаж амьдарсан юм.
18 хүрээд гэртээ байхаас өөр аргагүй болоход амьдрал яг л нөгөө байснаараа байх гээд байсан тул би эсэргүүцэж эхэлсэн. Ингэх болгондоо муу ээжийгээ гомдоож байгаагаа тухайн үедээ ойлгоогүй юм. Багаас ундран гарч ирэх гомдол одоо хүртэл арилахгүй, нөгөө хүн ч намайг тайван байлгахгүй болохоор миний гэдэн хөдлөөд, бүх зүйлд гөжүүдэлж, буруу юм бодоод байх юм.
Ингэж явсаар сүүлийн 3 жилд ээж, дүү, хойд аав гээд хэнтэй нь ч ойлголцохоо болисон. Ганц ярилцдаг хүн нь ээж маань байтал уулзах болгондоо зөрж муудалцаад, хэвэндээ орохоор бүр ч хэцүү болох юм. Ингэж өөрийгөө тусгаарласаар байгаад би яаж амьдраад байгаагаа ч ойлгохоо болилоо. Хамгийн хэцүү нь ээжийгээ байнга гомдоож, сэтгэлд нь сэв суулган уйлуулж байгаа явдал юм. “Би яагаад ийм байдаг юм бэ” гэж бодохоор л галзуурах гэж байгаа юм шиг санагдах юм.
Надад одоо амьдрах утга учир алга. Би зүгээр л бусад шиг нэг сайхан гэр бүл шиг амьдарч, халуун дулаан гэр бүлтэй байж үзэхийг л хүссэн юм. Миний сэтгэл санаа маш цэгцгүй, харанхуй ангал руу унаад байгаа юм шиг байна. Надад туслаач.
📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?
Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.
5 Comments
Ер нь хүн төрсөн эцэг эхтэйгээ таарамжгүй болоод эхэлвэл сэтгэл санаа хоосроод харанхуйлаад эхэлдэг шүү цаашдаа ч ирээдүй бүрхэг болно. Чиний хамгийн эхний хийх зүйл бол ээжийгээ уучлаад эвлэрэх хэрэгтэй тэгээд дараагийн алхамаа бод 18хүрсэн юм чинь хажуу өрөө ч юм уу түрээслээд амьдарчих тэр нь бараг дээр шүү дээ хэрүүл уруултай гэрт байгаад байхад хэцүү шүү. 3сарын сертифакттай сургалтын төвүүд зөндөө байдаг шүү үсчин, тогооч, нярав гэх мэт аль нэгэнд нь суугаад ажилтай болчих тэгээд биеэ эрт даагаад эхлэхээс өөр яахав дэ. Өөр зөндөө үхмээр амиа хоролмоор санагдаж байгаа зөндөө хүмүүс байгаа шүү дээ жишээ нь: эдгэшгүй өвчтэй, тахир дутуу болсон, хань ижил үр хүүхэдээ алдсан, хар тамхинд донтсон, насаараа хураасан хөрөнгөө хулхидуулаад алдсан гэх мэт яриа л байвал чиний гэр бүлийн чинь хэрүүл бол хажууд нь юу ч биш санагдахаар шүү. За тэгээд амжилт залуу сайхан байна юунд шантрах вэ дэ жижиг сажиг асуудлуудыг даваад л гардаг газар. хамгийн түрүүнд ээжийнхээ эвийг олоод эвтэйхэн эвлэрчих тэгээд дараагийн алхамаа бод.
Жайна гээд писихосоматикч сэтгэл зүйчтэй уулзах юмуу подкастыг нь сонс. Тэр эмч л тус болно.сэтгэл зүй чинь хойд эцгээсээ болж гэмтсэн байгаа шүү.бага насны шарх чамайг далд ухамсрын чинь түвшинд гэмтээсэн байгаа. Би яг чам шиг амьдралыг туулсан.бараг чамаас ч хэцүүг туулсан. Зан байдлын хувьд их хэцүү болсон. Гэхдээ зүгээрээ чи хэвийн болно.Чамд буруу байхгүй. Чиний зөрчилдөж байгаа чинь өөрийгөө хамгаалах амьд гарах төрөлхийн реакшин юм. Би одоо сэтгэл зүй эдгэрэн хэвийн болж байгаа маш сайхан амар амгалан тогтвортой болсон. Чи ч бас чаднаа. Би энэ жаяна гээд сэтгэл зүйчийн подкастыг сонсож эдгэрсэн. Чи уулзаж сэтгэл засал авбал сайн шүү. Юутүүб дээр ч байгаа. Бас ариусахуйн сэтгэл засал гээд хаягтай Эрдэнэбаатар гэх психосоматик сэтгэл засал ч байгаа. Бүгд мэргэжлийн мэргэшсэн эмч нар. Энэ эмч нар л тус болно.
Дүү минь чиний сэтгэл зүй чинь гэмтсэн байна. Чи наад гэртээ одоо тийм ч удаан амьдрахгүй. Удахгүй сайн хань ижилтэй болж тусдаа гарах болно. Ямар ч хүнд үе тухайн цаг үедээ л үлддэг. Амьдралд зөв явбал маш олон сайн сайхан зүйл тохиолдох болно. Өөдрөг бай. Ямар ч хүн төгс биш хаа хаанаа их бага алдаа гаргаж байгаа учир хэн нэгнийг уучилж сураарай.
chamaig awrah tsor gants hun bol zuwhun chi chi uuriiguu l awarna uur hen ch bish sain bod tungaa shiidlee hai olno tgd alh hen ch chinii orond bj uzeegui bolohoor bas cham shig setgehgui bolohoor chamd zaah ch utgatui tgheer zugeer l uurtuu l naid end bgaa humuus chamd holbogdoh zuil ilgeej bwal ter bol adgiin mongol huslee l hangah gj bgaa ym shuu duu mini iim ued hend ch bitgii itge zuwhun uurtuu l itge. amjilt husey chi dutuugaa duusgaad odoo duuren shan amidarnaa iluu jaahan hicheechih.
Telegram: tulgaa666