Сайн байцгаана уу? Сэтгэл санаа маш хэцүү байгаа тул та бүхнээс нэг зүйл асууж, зөвлөгөө авмаар байна. Эхнэрүүд ээ, та нар ер нь хэр ойр давтамжтай шоуддаг, наргиж гардаг вэ? Нөхрүүд чинь яаж ханддаг вэ?
Би хааяа л гадуур гардаг хүн. Өчигдөр оройтоод ажлынхаа эгч нартай гэрт нь сууна, вино ууж юм ярьсан юм. Утас цэнэггүй болчихоор нь цэнэглээд орхисон чинь нөхөр баахан залгаад, “Зайл, гэрт оруулахгүй” гэж мессеж бичсэн байв. Орой очоод бөөн хэрүүл болох нь гэж халгаад аавындаа очоод хоночихлоо. Өглөө иртэл гэрт оруулсангүй, өдөржингөө л тортой юм барьчихсан гудамжаар явлаа.
Арай гэж үдээс хойш гэртээ ортол аавындаа хоносонд огт итгэхгүй, “Буудалаар банзалдаж яваад ирэв үү” гээд эсэн бусаар харааж бөөн хэрүүл болов. Тэгснээ ээжид ховлоод, “Энэ удаа салж байна” гээд яваад өгөөд өглөө. Би тэгж хүн амьтантай явах битгий хэл тийм завхай шохоорхол байдаггүй хүн.
Гэтэл саяхан энэ хүн өөрөө нуруун дээрээ асар гүнзгий 2 маажсан шархтай ирж байсныг нь би тоолгүй өнгөрөөж байсан юм. Өнөөдөр уурандаа тэрийг нь хэлтэл бүр дургүй нь хүрсэн үү, зурагтаа цохиж хэмхлээд, “Чи өөрөө амьдралаа самарлаа шүү” гэж хэлээд гараад явчихлаа. Ингээд л хөөрхий ашиглуулж ашиглуулчихаад хаягдаж байгаа юм байхдаа? Би одоо яах ёстой вэ?
2 Comments
Uuruu aimar zavhai yumnuud teren shigee setgej, tusuulj tegdeg yum shdee. Baliar daa iimerhuu humuus chin
gemt hun gelbelzene gedgeer nohor chini shaltag haigaad huleegeed bsiim bishvvdee huuhedgvi bol salsan ni deer shd hartai humuusiin talaar zondoo l yum unshij uzee bailgvi dee