Сайн байцгаана уу? Сэтгэл санаа маш хэцүү байгаа тул та бүхнээс нэг зүйл асууж, зөвлөгөө авмаар байна. Эхнэрүүд ээ, та нар ер нь хэр ойр давтамжтай шоуддаг, наргиж гардаг вэ? Нөхрүүд чинь яаж ханддаг вэ?
Би хааяа л гадуур гардаг хүн. Өчигдөр оройтоод ажлынхаа эгч нартай гэрт нь сууна, вино ууж юм ярьсан юм. Утас цэнэггүй болчихоор нь цэнэглээд орхисон чинь нөхөр баахан залгаад, “Зайл, гэрт оруулахгүй” гэж мессеж бичсэн байв. Орой очоод бөөн хэрүүл болох нь гэж халгаад аавындаа очоод хоночихлоо. Өглөө иртэл гэрт оруулсангүй, өдөржингөө л тортой юм барьчихсан гудамжаар явлаа.
Арай гэж үдээс хойш гэртээ ортол аавындаа хоносонд огт итгэхгүй, “Буудалаар банзалдаж яваад ирэв үү” гээд эсэн бусаар харааж бөөн хэрүүл болов. Тэгснээ ээжид ховлоод, “Энэ удаа салж байна” гээд яваад өгөөд өглөө. Би тэгж хүн амьтантай явах битгий хэл тийм завхай шохоорхол байдаггүй хүн.
Гэтэл саяхан энэ хүн өөрөө нуруун дээрээ асар гүнзгий 2 маажсан шархтай ирж байсныг нь би тоолгүй өнгөрөөж байсан юм. Өнөөдөр уурандаа тэрийг нь хэлтэл бүр дургүй нь хүрсэн үү, зурагтаа цохиж хэмхлээд, “Чи өөрөө амьдралаа самарлаа шүү” гэж хэлээд гараад явчихлаа. Ингээд л хөөрхий ашиглуулж ашиглуулчихаад хаягдаж байгаа юм байхдаа? Би одоо яах ёстой вэ?
10 Comments
эм хүн утсаа салгаж оройтох, гэртээ хоноогүй бол шартай ямар ч эр салах тухай бодно…. эм хүн хаана хэнтэй юу хийж байгаагаа, ирж авахыг нөхөртөө хэлж бай тэгвэл хардах зүйл байхгүй…
Гадуур гарч ууж идэхээр бол хамт байсан хүмүүсийнхээ зураг бичлэгээ явуулах, хамт байгаа хүмүүсийнхээ дуу хоолойг сонсогдохоор утсаар ярих, болж өгвөл хэт оройтохгүй /гадуур хэн нь ч хонож болохгүй/ 22 цагаас өмнө харих юм уу сууж байгаа газраасаа нөхрөөрөө авуулах гэх мэт бичигдээгүй дүрмийг дагаж чадвал хэн хэн нь хардаад байдаггүй юм даа!
Дарамтанд амьдардаг дурак. Ямар их зовлон дунд амьдардаг новш вэ чи. Гэртээ ороод нөхөртөө ал ам 2 оо шалгуулна биз. Яаж ингэж 23 жил амьдарсан бнаа. ИЛЖИГ модон хударгандаа дуртай гэж үнэн үг шүү
Чи тэгээд яаж зохицуулдаг юм бэ? Дураараа хонож өнжөөд, хэрүүл хийвэл дарамталчихдаг уу? Эсвэл хувийн орон зайд минь халдлаа гэж дарамталдаг уу? Чи бол завхай хүн шиг санагдаж байна. Алсдаа эр эм адилхан банзалдаж үр хүүхэд болоод өөрсдөө зовдог шүү.
gants utas mallaad nuhurtuu hna bgaaga helchij chdhgui hna honoj bgaga ch duulgahgui bol ugaasaa hen durtai bhw dee chinii dotor orood uzsen bish chmg unench gdgiig hen batlah ym uildleeree l bataldggui ymuu chinii uildel henii ch durguig hurgenee
Чамайг минь их л зовоох хүн байна даа. Сална гэснээр нь салаад л явах хэрэгтэй байна даа. Сална гээд явахаар салахгүй гэж араас чинь уучлалт гуйж цэцэг навч бариад урд хойно гарч их л чаргууцалдах залуу байна даа. Өөрчлөгдсөн юм байх гэж бодсоны чинь дараа өмнөх асуудал дээрээ цэцэг навч барьж гүйсэн зовсон хохирсонд тооцож улам ихээр зовооно. Зовохоо хүрвэл ганцаараа ч зовж чадах юм чинь. Үр хүүхэдгүй байгаа дээрээ одоо шийд миний охин. Манай аав ийм хүн байсан. Сүүлдээ чамайг зоддог болно. Үр хүүхэддтэй болвол тэдэнтэй чинь хамт зодно. Үр хүүхдүүд чинь өсөж том болтол нь зодож зовооно тамлана. Өвлийн шөнөөр хөл нүцгэн зодуулан барин амьд мэнд мултарч байсан үе ахад нь зөндөө. Өвлийн шөнө согтуу осгож нас барсан байдалтай олдож хөөрхий ээж минь амс хийсэн байх. Миний охин энэ үе дээр нь салж холд, эрх биш эрүүл ухаантай сайн хүн таарна шүү.
Ганц гарсны төлөө салчихдаг ямар хямдхан амьдрал вэ?
Hartaig ni meddeg yum bol utsa hajuuda bailgaad hariulahad yadag yum. Aaviinda honoson bol eej chini yadj helne bizde. Buur itgehgui bol tegeed orts gudamnii cameraa uzuuleechde
Uuruu aimar zavhai yumnuud teren shigee setgej, tusuulj tegdeg yum shdee. Baliar daa iimerhuu humuus chin
gemt hun gelbelzene gedgeer nohor chini shaltag haigaad huleegeed bsiim bishvvdee huuhedgvi bol salsan ni deer shd hartai humuusiin talaar zondoo l yum unshij uzee bailgvi dee