Би нөхөртэйгээ ханилаад 2 жил болж байна, одоо 26 настай. Гэтэл энэ хугацаанд сексийн харилцаанаас ямар ч ханамж, таашаал авч чадахгүй юм. Нөхөрт маань сайхан байдаг байх, би ч өөрийгөө умартаад аль болох түүнд гоё мэдрэмж өгөх гээд хичээдэг. Гэтэл нөхөр байнга дур ханаад, би огт тавихгүй болохоор сүүлдээ дургүй хүрээд, сэрэл ч хөдлөхөө болилоо.
Гэртээ таг суугаад байхаар улам л амархан уур хүрч, сэтгэл санаа хэцүүдэх юм. Ядаж орондоо таашаал авдаг бол гайгүй байх болов уу. Нөхөр маань надаас ах мөртлөө дотно харилцааны ямар ч туршлагагүй, сэтгэл зүйн мэдрэмжгүй юм. Намайг бүр хүчээр дуугаргах гээд байдаг гээд бодооч.
Би “Би дур тавихгүй байна” гэж үнэнээ хэлсэн чинь гайхаж хүлээж аваад, намайг тавиулах гээд оролдоод байгаа. Гэвч хичээж байгаа нь шал дутуу, мэдрэмжгүй санагдах юм. Тэр сайхан дур ханалтын мэдрэмжийг ганц удаа ч болсон үнэхээр мэдэрмээр л байх юм аа. Би одоо яавал дээр вэ?
📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?
Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.
1 Comment
Чи одоо тоглоом авч хэлүүгээрээ л тавина даа