Сайн байна уу? Та бүхэн минь элдэв муу зүйл бичилгүй надад зөвлөгөө өгч туслаарай. Хэлэхэд үнэхээр хэцүү сэдэв ч надад үнэхээр тусламж хэрэгтэй байна.
Манай охин одоо 4 настай. Ойрдоо үе үе шалан дээр хамаг биеэ чангалаад, хамаг хөлс нь гараад яг нэг тийм “тачаадаж” байгаа юм шиг авир, дуу гараагаад л гэнэт тавираад тайвширчих юм. Дараа нь дотоожийг нь харахаар норчихсон байдаг.
Тэгээд эхэндээ би “Шөрмөс нь татаад байна уу” гэж айсан чинь үгүй юм байна. Жаахан ингэж байгаад гайгүй болчих байх гэж бодсон чинь айлд явахад хүртэл тэр үйлдлээ хийгээд байх юм. Би “Болохгүй, ядардаг муухай юм, миний охины шөрмөс нь татна” гэж загнахаар бүр улам их тэгдэг болоод байна.
Нөхөр бид хоёр үнэндээ охиныхоо хажууд дотно харилцаанд ордоггүй, тийм зүйл хаанаас ч харсан байх боломжгүй. Цаанаасаа ингэдэг юм болов уу? Яаж болиулах вэ?
Сармис, сонгино их идвэл хүүхдийн бэлгийн хүсэл маш эрт эхэлдэг гэсэн яриа үнэн болов уу? Танд болон ойр дотны хүмүүст чинь ийм зүйл тохиолдож байсан уу? Одоо би яавал дээр вэ?
2 Comments
Chatgpt Тэндээс асуу. Нэлээн сайн тодорхой тайлбарлаад өгчих байна.
Emchees asuugaach